Мексикийн пирамид доороос олдсон мөнгөн усан нуурын нууц

Мексикийн археологичид эртний Теотихуакан хот дахь "Өдтэй могой" (Quetzalcoatl) пирамидийг судалж үзээд доороос нь томоохон хэмжээтэй мөнгөн усны нуур олжээ. Одоо археологчид тус эртний байгууламжийн дор энэхүү санг хэрхэн үүсгэсэн болохыг олохоор ажиллаж байгаа аж. Ингээд уншигч та бүхэнд хүн төрөлхтний соёлын иргэншлийн томоохон судлагдахуун болсон домогт пирамидын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Мексикийн пирамид доороос олдсон мөнгөн усан нуурын нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Теотихуакан бол бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн нууцлаг эртний хотуудын нэг юм. Тус хот нь МЭ 250-600 оны хооронд цэцэглэн хөгжиж байжээ. Мехико хотоос 50 км зайд байрладаг Теотихуаканд Нахуа, Тотонаки, Отоми зэрэг омог аймаг зэрэгцэн амьдарч байсан гэдэг. 

2003 онд Теотихуакан хотод хүчтэй аадар бороо орсноос болж хөрсний нуралт үүсэх үед 1800 орчим жилийн өмнө уугуул иргэдийн байгуулсан газар доорхи хонгил нээгдэв.

Хонгилын малтлага 2009 онд эхэлсэн бөгөөд эхлээд алсын удирдлагатай Tláloc II-TC роботоор газар доорх байгууламжийг судалсан байна. Тус төхөөрөмж нь хүмүүсийн хүрч чадахааргүй 20 метрийн гүн хүртэл явж, хэт улаан туяаны камер, лазер сканнерын тусламжтайгаар урд талын хөндлөн хэлбэртэй агуйны үүдийг нээж чаджээ.

Үүнээс цаашаа малтлагыг гар аргаар хийсэн байна. Археологичид хонгилын 103 метрийн зайг аажмаар цэвэрлэж, эцэст нь далайн том хясаа, боловсруулсан ирвэсийн яс, арьсан бөмбөлөг, жижиг хэмжээтэй сийлсэн чулуун баримал, галт уулын чулуугаар хийсэн сум, хүрз, үнэт эдлэл, зоос агуулсан агуйг нээсэн аж. 

Агуйн шалан дээр пирит чулуугаар хийсэн 3.5 см-ээс 12 см-ийн диаметртэй хэдэн зуун ширхэг цагираг асгарсан байв. Судлаачид эдгээр цагирагуудыг зан үйлийн зориулалтаар ашигладаг байсан гэж үзжээ. Тахилч нар эсвэл бүр эртний хотын захирагчид ариун ёслол үйлдэхдээ эдгээр пиритэн цагирагуудыг авч ирдэг байсан байх магадлалтай.

Үүний дараа эрдэмтэд хонгилын гүн рүү ороод мөнгөн усан нуурыг нээжээ. Гэхдээ энэхүү олдвор нь археологичдыг гайхшруулж, айлгаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ үүний цаад учрыг олж тайлах хүсэл тэмүүллийг нь өдөөсөн байна.

Судалгааны багийн ахлагч Серхио Гомез энэ нээлтийнхээ талаар “Археологичид өмнө нь бас эртний Маяа, Ольмекын хотуудаас амьд ба үхэгсдийн ертөнцийн хоорондох нэгэн төрлийн ордон болж байсан мөнгөн усны санг олж байсан. Магадгүй өдтэй могойн пирамидын дор малтлага хийснээр бид Теотихуаканы удирдагчдын нэгний шарилыг олох аз тохиож ч болох юм." хэмээжээ.

Төв Америкийн уугуул омгууд хаад, язгууртны шарилыг хэвээр нь хадгалж, занданшуулахын тулд мөнгөн ус ашигладаг байжээ. Гэсэн хэдий ч мөнгөн усан нуурт хийсэн урт удаан судалгааны явцад эндээс ямар ч шарил олдоогүй байна. Тиймээс тус байгууламжийг оршуулгын газар биш гэж үзэх болов. 

"Цогцолбороос ганц ч шарил олдсонгүй. Археологичдын хувьд бүх ойлгомжгүй зүйлсийг шашны зан үйлтэй холбож тайлбарлаж заншсан байдаг. Харин одоо тус агуйгаас олдсон зүйлс өдөр тутмын энгийн зүйлс болж таарч байна." гэж Денверийн их сургуулийн профессор Аннабет Хедрек хэлсэн юм. 

Гэхдээ эртний хотын оршин суугчид өдтэй могойн пирамидын доор ийм их мөнгөн усыг хэрхэн цуглуулж чадсан юм бол? Тэд үүнийг мөнгөн усыг хамгийн ихээр агуулдаг эрдэс болох синабараас гаргаж авсан байна. Тус эрдэсийг халаах үед хайлж бага багаар мөнгөн ус гарч ирдэг аж. Нуурыг мөнгөн усаар дүүргэхийн тулд маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргасан нь тодорхой. 

Дашрамд дурдахад, Төв америкийн зарим овог аймгууд улаан өнгийн будаг гаргаж авахын тулд синабарыг хайлуулдаг байжээ. Тэрхүү будгаараа байшин барилга, хувцас, бүр өөрсдийн биеийг хүртэл буддаг байсан гэнэ. Үүнээс гадна янз бүрийн улаан өнгийн будаг гаргаж авахын тулд тэд төмрийн оксидтой синнабарын нунтагийг хольдог байв. 

НТ-ын I-IX зууны үед одоогийн Гватемалын нутаг дэвсгэр дээр цэцэглэн хөгжиж байсан Тикал хотын оршин суугчид устаж үгүй болсон нь мөнгөн усны асар их хэрэглээтэй холбоотой гэж эрдэмтэд таамаглаж байна. Энэ хотын төв хэсэгт малтлага хийх явцад мөнгөн усаар дүүрсэн хоёр том усан сан олдож байсан гэнэ. Уг хортой метал нь орон нутгийн байгаль орчныг сүйрэлд хүргэсэн байх магадлал өндөр юм. 

1987 онд Теотихуаканыг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна. Өнөөдөр тус байгууламж нь Мексикийн хамгийн их жуулчид хүлээн авдаг газруудын нэг болсон юм. Жилд дунджаар дөрвөн сая орчим жуулчин энд ирдэг гэх тооцоо бий. Эрдэмтэд түүний нууцыг тайлах гэж оролдсоор байгаа боловч одоог хүртэл амжилтад хүрээгүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()