Социализмын үеийн нууц хот Эрдэс буюу Мардай дахь амьдрал өнөө цагт... (Фото сурвалжилга)

2021-08-13, 15:59
59,262

Өнгөрсөн зуунд ЗХУ нутаг дэвсгэртээ болон дагуул улсууддаа газрын зураг дээр тэмдэглэгдээгүй олон нууц хот байгуулсны нэг нь Дорнод аймгийн нутаг дахь Мардайн ураны ордыг түшиглэсэн Эрдэс хот байв. Тэгвэл өдгөө энд малчин Баатарын гэр бүл цор ганцаар оршин сууж, Зөвлөлт-Монголын найрамдлын нэгэн нууц түүхийн хамгаалагчид болжээ. Оросын алдарт "Вокруг Света" сэтгүүлийн сурвалжлагч, гэрэл зурагчин Влад Сохин Монголд ирж, мартагдсан хотын амьдралыг баримтжуулсныг орчуулан хүргэж байна.

Социализмын үеийн нууц хот Эрдэс буюу Мардай дахь амьдрал өнөө цагт... (Фото сурвалжилга)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орон нутгийн хаалттай бүс (ОНХБ) гэсэн тусгай статустай эдгээр бүсүүдэд Зөвлөлтийн хамгийн том нууц болох сансар судлал, цахилгаан энерги, уул уурхай, цэрэг стратегийн объектууд байрлаж байсан юм. Хаалттай хотуудын сургууль цэцэрлэг, орон сууц нь өвөрмөц дугаартай, хотын бүх оршин суугчид нь нууц задлахгүй байх гэрээнд гарын үсэг зурах ба өөрийн хотын тухай, хийдэг ажлынхаа тухай хэнд ч, юу ч хэлэх эрхгүй, өөр бүс нутгаас зочин хүлээж авч болохгүй зэрэг олон хязгаарлалт энд үйлчилнэ.

Үүний нэгэн төлөөлөл нь Чойбалсан хотоос 100 орчим километр зайтай байрлаж байсан бөгөөд өдгөө "Эрдэс" нэр нь мартагдаж, хуучин Мардай гэдгээр монголчуудад танил болжээ.

70-аад оны үед Зөвлөлтийн геологчид Монголын зүүн хойд хязгаар, Дорнод аймгийн нутгаас ураны хүдрийн орд илрүүлжээ. Ингээд хоёр орны хэлэлцээрийн дагуу Эрдэс нэртэй хотхоныг ордын ойролцоо байгуулав. ЗХУ задарч, геологчид нутаг буцсаны дараа нутгийн иргэд Эрдэст суурьшсан ч удалгүй бүгд явцгаав.

Өдгөө зах хязгааргүй талын дундах 5 давхар хэдэн орон сууц, балгас болсон байшингуудын дундах хоёр гудамж л Мардайгаас үлдэж хоцорчээ.

Зуны улиралд энд хэдэн айлууд зусландаа гарахаар ирдэг бол жилийн турш Мардайд суудаг ганц айл байдаг нь малчин Баатарын гэр бүл аж. 

Чойбалсан дахь Лениний хөшөө

Баатарын найзын хүү 11 настай Баяраа зун болгон тэднийд мал хариулахаар ирдэг. Чөлөөт цагаараа тэрээр Мардайн балгаснууд руу явж тоглодог аж.

1980-1990 оны хооронд ЗХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 13 мянга гаруй хүн энэхүү нууц хотод амьдарч байжээ. Ид үед нь эндээс жилийн аль ч үед жимс худалдан авах боломжтой байсныг Мардайн хуучин оршин суугчид дурсдаг. Мөн хойд хөршийн хамгийн чадварлаг багш нарын төлөөллийг авчирсан сургууль, цэцэрлэг энд байв. Усан бассейн, хоккей, хөлбөмбөгийн талбай, том спорт цогцолбор, алсыг харагч хүртэл байдаг байжээ.

Инженер, уурхайчин, геологич гээд "Эрдэсчүүд" өдгөө Оросын олон хэсэгт аж төрж байгаа бөгөөд тэд Мардайд өнгөрүүлсэн жилүүдээ дуртайяа дурсдаг байна. Доорх зургийг тэдгээр иргэдийн нэгнийх нь альбомноос авчээ.

Ойрхон суурин газар байхгүй ч гэсэн Мардайгаар олон зам дайрдаг. Аянчид мэдээж Баатарын гэрт саатаж, цай уугаад морддог байна.

Баяраа хүү Баатарын адуун сүргээс энэ унагыг зүсэлж авсан бөгөөд тэд хамтдаа нэлээн цагийг өнгөрүүлдэг. Унага нь том морь болж, түүнийг унаад Мардай руу явах мөчийг тэрээр тэсэн ядан хүлээдэг гэжээ.

Баатар, Баяраа нар гэрийнхээ дэргэдэх жижиг байшинд зун цагаар гал тогоогоо барьж, цайлдаг.

Есдүгээр сард Баяраа хичээлдээ орохоор Чойбалсан руу буцах ажээ. Хэдий бүхэл зуныг Баатарын хамт Мардайд өнгөрүүлдэг ч түүнд уйдах цаг маш бага.

Мардай дахь хуучин уурхайчдын амьдардаг байсан зарим байшинд цөөхөн айл ирж зусдаг. Тэд ихэвчлэн ойролцоох нутгаас зэрлэг жимс түүж, эсвэл хаягдал төмөр цуглуулан Чойбалсанд очиж тушаадаг байна.

Зуны ихэнх үед Баатар сумын наадамд уралдуулах морьдоо сойно. 

Хүсэн хүлээсэн мөч нь ирэх үед Баатар Мардай дахь гэр, мал сүргээ эхнэртээ даатган үлдээгээд, зэргэлдээ Дашбалбар сумын төв рүү наадамлахаар явна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()