30-аад оны Улаанбаатарын гудамжуудын төрх (60 фото)

2021-09-09, 16:50
22,946

Алтан тэвшийн хөндий дэх Нийслэл хүрээ "Улаанбаатар" нэртэй болоод хэдхэн жилийн нүүрийг үзэж байх үед эдгээр зургуудыг даржээ. Хэдий хот дахь цагаач иргэд, гадаадын худалдаа эрхлэгчид эрс багассан ч Зөвлөлт Оросын туслалцаатайгаар байшин барилга нэмэгдэж, бүтээн байгуулалт эрчимжиж, орчин үеийн хэв шинжтэй болж байгааг харж болно. 

30-аад оны Улаанбаатарын гудамжуудын төрх (60 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ардын Засгийн газраас 1926 онд барилгын хоршоо байгуулснаас хойш улс орныг үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажил ид өрнөж улмаар Цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар цахилгаан станц, Үйлдвэрчний төв зөвлөлийн байшин, Улаанбаатарын арьс ширний завод, Аж үйлдвэрийн комбинат, Налайхын нүүрсний уурхай зэрэг байгууламжууд нийслэл хотод бий болов.

Монголын орчин үеийн архитектурын түүх энэ үед мөн эхэлж, Төв банк, Дотоодыг хамгаалах яам, Кино үйлдвэрийн барилга, аж үйлдвэрийн комбинат,  төв цахилгаан станц, ноос угаах үйлдвэр,  Хөдөө аж ахуйн яам, Радиогийн хэрэг эрхлэх хороо зэрэг түүхэн барилгууд баригджээ.

Өмнө нь ихэвчлэн дорнын хэв шинжийг агуулсан архитектуртай барилгууд ийнхүү модерн конструктивизм хэв маягийн барилгуудаар солигдож эхэлсэн байна.

Харамсалтай нь энэ үед 1654 онд баригдсан нийслэл хүрээний Цогчин дуган, Майдар бурханд зориулан 1834 онд барьсан архитектурын өвөрмөц хийцтэй, наян тохой өндөр Майдарын сүм, Зүүн хүрээний Цогчин дуган, Гандангийн Цогчин дуган зэрэг үндэсний уран барилгын соруудыг устгасан нь хэзээ ч нөхөшгүй эмгэнэлт түүх болон үлдсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()