Даатгалын мөнгө авахын тулд хоёр хөлөө тасалсан Унгар эр залилангийн хэргээр шийтгүүлжээ

Арга ядсан хүмүүс аливаа эд хөрөнгө, бие эрхтнээ даатгуулаад, түүнийгээ зориуд алдах замаар залилан хийж мөнгө олдог явдал аль ч оронд бий. Тэгвэл нэгэн Унгар эр ийм төрлийн залилан үйлдэхийн тулд хөлнөөсөө хагацсан байна. Гэвч тэрээр хүсэн хүлээсэн их хэмжээний мөнгө авахын оронд шоронгийн хаалга татах дээрээ тулсан аж. 

Даатгалын мөнгө авахын тулд хоёр хөлөө тасалсан Унгар эр залилангийн хэргээр шийтгүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Унгарын иргэн, 54 настай Ш.Сандор нь 2013-2014 оны хооронд хэд хэдэн компаниудад хандаж, амь нас, эрүүл мэндийн даатгалын 14 гэрээ байгуулжээ. Үүний дараа тэрээр төмөр зам руу үсэрч, зүтгүүрийн дугуйнд дайруулсны улмаас хоёр хөлөө алдсан байна.

Хэдий тэрээр тахир дутуу болсон ч нийтдээ 2.8 сая еврог даатгалаас олоод, үлдсэн амьдралаа дутах юмгүй өнгөрөөхөөр зэхэж байсан бололтой. Гэвч даатгалын компаниуд ийм зүйлд хууртахаар тэнэг биш гэдгийг тэр гадарласангүй. 

Иймэрхүү зүйл олныг үзсэн даатгалын мэргэжилтнүүдэд хэд хэдэн зүйл хачирхалтай санагдав. Нэгдүгээрт, хохирогч даатгалын гэрээнд гарын үсэг зурсны дараахан галт тэрэгний доор орсон байжээ. Санхүүгийн зөвлөх нь мөнгөө банканд биш, даатгалын дансанд байлгахыг зөвлөсөн гэж хохирогч мэдүүлсэн нь мөн сэжигтэй байв. 

Дээрээс нь хохирогчийн эхнэр "тохиолдлоор" тэрхүү төмөр замын ойролцоо, анхны тусламжийн хэрэгслээр дүүрэн цүнхтэй явж байсан тул  нөхрийнхөө амийг аварч чадсан аж. Тэрээр хаана ч явсан тийм цүнхтэй явдаг учраас энэ удаад аз таарч нөхрөө аварлаа гэх утгатай мэдүүлэг өгсөн байна

Мөн Сандор өөрөө хүн үнэмшмээр түүхийг ярьжээ. Түүний унаж явсан машин нь гэнэт эвдэрсэн бөгөөд яарч байсан тул цаашаа галт тэргээр явахаар шийджээ. Харамсалтай нь тэрээр Ниршасари тосгон дахь галт тэрэгний буудлын тавцан руу очихдоо шилний хэлтэрхий дээр гишгэн тэнцвэр алдсан тул төмөр зам руу унаж, эцэст нь зүтгүүрний доор орсон байна. 

Тухайн галт тэрэгний машинист нь хохирогчийн түүхийг үнэн болохыг баталсан ч албаар зам руу унасан мэт санагдсан болохоо нуугаагүй аж. Мөн түүнийг унасан хойноо буцаж дээшээ гарах гэж огт оролдоогүй болохыг тэнд байсан хүмүүс гэрчилжээ. 

Хэдий бүх зүйл ойлгомжтой мэт боловч их хэмжээний мөнгөтэй холбоотой хэрэг учраас талууд шүүхэд хандсан байна. Долоон жилийн турш үргэлжилсэн шуух хурлын дараа даатгуулагчийг олон сая еврогийн залилан хийсэн гэж буруутган 2 жилийн ял оноохоор болжээ. Гэхдээ шүүгч Сандорыг тахир дутуу болсныг харгалзан үзээд 2 жилийг нь тэнсэн харгалзах ял болгож, 5600 еврогийн торгууль ноогдуулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()