Англи зурагчин эр өөрийн "моделиуд"-тайгаа 40 жилийн дараа дахин уулзаж, хэрхэн өөрчлөгдсөнийг нь харуулжээ

Одоогоос 40 гаруй жилийн өмнө Крис Порше (Chris Porsche) нэртэй зурагчин залуу Английн Петерсборо, Кэмбрижшир хотуудаар явж, тэндхийн оршин суугчдын хөргийг буулгаж байжээ. Тэгвэл Крис энэ жил тэрхүү "модель" болсон хүмүүсээ хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхээр шийдэж, тэднийг олж очоод дахин хөргийг нь буулгажээ. Хүний амьдрал хэр богинохон болохыг харуулах энэхүү фото төсөл танд ихийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.

Англи зурагчин эр өөрийн "моделиуд"-тайгаа 40 жилийн дараа дахин уулзаж, хэрхэн өөрчлөгдсөнийг нь харуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ноён Жино, 1980 ба 2021

Ноён Жино Петерборо хотод зайрмаг зардаг байсан бөгөөд түүний хамт анхны зурган дээр ердөө 7 настай байсан Захида Парвин зогсож байна. 

Ноён Жино, 1980 ба 2021

2 Бернард, 1981 ба 2021

58 нас хүрсэн Ноён Бернард одоогоор Линкольнширд эхнэр Айрений хамт амьдардаг. Тэрээр хоёр охин, гурван ач зээтэй болжээ.

Бернард, 1981 ба 2021

3 Пол Смит, 1980 ба 2021

12 жилийн турш Петерборогийн дүүргийн эмнэлэгт ажилласан Пол Смит өдгөө 2 хүүхэдтэй болсны зэрэгцээ орон нутгийн радиод DJ хийж байгаа гэнэ.

Пол Смит, 1980 ба 2021

4 Адалат Хан, Амир Баз нар - 1980 ба 2020

Жижигхэн хүнсний мухлаг ажиллуулж байсан ах дүү Адалат Хан, Амир Баз нар өдгөө хоёул тэтгэвэртээ гарсан байна.

Адалат Хан, Амир Баз нар - 1980 ба 2020

5 Тим Девис - 1981 ба 2020

Зураг авхуулах үедээ дархнаар ажиллаж байсан Тим одоо үйлчилгээний төвийн харуулаар ажилж байгаа юм байна. 

Тим Девис - 1981 ба 2020

6 Тони Крэй, Тереза ​​Уэстон нар - 1985 ба 2021

Хоёр найз энэхүү зургаа авхуулахдаа дөнгөж ахлах сургуулиа төгсөөд паркад тоглож байжээ. 

Тони Крэй, Тереза ​​Уэстон нар - 1985 ба 2021

7 Глориа Стиль 1984 ба 2020

Сурагчдыг зам хөндлөн гаргаж байсан байсан тэрээр Крис Поршегийн зураг авалтад зориулан дахин дүрэмт хувцас өмсөхөд маш сайхан байгаагаа илэрхийлжээ.

Глориа Стиль 1984 ба 2020

8 Найзууд - 1985 ба 2020

35 жилийн дараа дөрвөн найз яг сууж байсан сандал дээрээ эргэн уулзжээ.

Найзууд - 1985 ба 2020

9 Пол Йетс - 1989 ба 2020

Олон жил цэвэрлэгчээр ажилдаг байсан ч эрүүл мэндийн асуудлаас болж ажлаасаа гарсан тэрээр одоо явуулын жүжигчин хийхийн зэрэгцээ гурван хүүхэдтэй болжээ.

Пол Йетс - 1989 ба 2020

10 Жо Райт - 1984 ба 2020

Тухайн үед өөрийн тэжээдэг шар шувуутайгаа зураг авхуулсан Жо Райт өдгөө ажлынхаа хажуугаар эзэндээ хаягдсан нохой, усан гахай, алтан загас зэрэг амьтдыг үрчлэн авч тэжээдэг гэнэ.

Жо Райт - 1984 ба 2020

11 Найзууд, 1982 ба 2021

Ромелл Йервуд, Райан Вилтшир, Стивен Мур, Марк Аллан гэсэн дөрвөн найз Линкольншир хотын төв талбайд байгаа нь. Дахин зургаа даруулах үед Марк Аллан  хотоос нүүсэн тул найзуудтайгаа уулзаж чадаагүй аж.

Найзууд, 1982 ба 2021

12 Лесли ба Крис Порше - 1971 ба 2021

Гэрэл зурагчин маань өөрийнхөө болон хайртай хүнийхээ 40 жилийн өөрчлөлийг мөн харуулжээ. Тухайн үед Крис 18 настай оюутан, Лесли 20 настай сэтгүүлч байсан юм. Тэд 1976 онд гэрлэсэн байна.

Лесли ба Крис Порше - 1971 ба 2021

13 Охидтойгоо сууж буй аав, 1994 ба 2021

Эмч мэргэжилтэй Ричард Скотт гурван охиныхоо хамт Петерборогийн гудамжинд зургаа авхуулжээ. Тэрээр 2019 онд тэтгэвэртээ гарсан ч коронавирусын вакцинжуулалтын ажилд дайчлагджээ.

Охидтойгоо сууж буй аав, 1994 ба 2021

14 Ах дүүс, 1980 ба 2021

Ах дүү Марк, Мет Корт нар тэргэн дээр суугаад шарсан төмс идэж буй зургаа авхуулсан гэдгээ том болоод л мэдсэн гэнэ.

Ах дүүс, 1980 ба 2021

15 Үдэшлэг, 1983 ба 2020

Одоо хүртэл сайн найзууд хэвээр байгаа Грег Браун, Дэйв Кеннеди, Дэйв Бэйнс, Нил Такер нар.

Үдэшлэг, 1983 ба 2020

16 Энди Ирланд 1981 ба 2020

"Gladstone Street Carnival"-ын дүрд хувирах тэмцээнд оролцох гээд зогсож байсан Энди өнөөдөр Лондон дахь эмнэлэгт зөвлөгчөөр ажилдаг юм.

Энди Ирланд 1981 ба 2020

17 Хосууд 1980 ба 2020

Үнсэлцэж буй хоёрын хувьд цаана нь хөгжим сонсож буй залуустай найзууд байсан тул дахиж цуглаж боломж гарчээ.

Хосууд 1980 ба 2020

18 Цайны завсарлага, 1983 ба 2020

Шөнийн ээлжинд гарч байсан дөрвөн сувилагч бүсгүй дахин уулзалджээ.

Цайны завсарлага, 1983 ба 2020

19 Мохаммед Мустафа, 1981 ба 2021

Тэрээр дөрвөн настай байхдаа гэрийнхээ гадаа энэхүү зургийг авхуулжээ. Өдгөө Мохаммед Tesco сүлжээ дэлгүүрийн агуулахад ажилладаг, 5 хүүхэдтэй бөгөөд түүний ээж одоо хүртэл энэ байшиндаа амьдардаг байна.

Мохаммед Мустафа, 1981 ба 2021

20 Ах дү хоёр, 1991 ба 2021

Эмили Адамс өөрийн ах Жимми Адамсын хамт дэлгүүрийн үүдэнд сууж буй зургаа дахин давтжээ.

Ах дү хоёр, 1991 ба 2021

21 Сувилагч Бэмбриж, 1980 ба 2020

Петерборогийн өрхийн эмнэлэгийн сувилагч байсан Элизабет Бэмбриж өдгөө тэтгэвэртээ гарсан билээ.

Сувилагч Бэмбриж, 1980 ба 2020

Зурагчин Крис Порше өөрөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()