Нэг өдрийн турш хүүхдийнхээ хэлсэн болгоныг биелүүлж, туршилт хийсэн эцэг эх

2022-09-29, 10:47
1,389

Балчир хүүхдүүдийн дэггүй төсөөлөлд хязгаар гэж үгүй. Тиймээс л эцэг эхчүүд хүүхдүүддээ аливаа үйлдлийг хийж болох, болохгүйг тайлбарлан таниулж, ярилцдаг. Харин хүүхдүүдийн санаачилсан бүх санааг насанд хүрэгчид дэмжвэл ямар үр дүн гарах бол гэж та бодож байсан уу? Хөл хорионд уйдсан хүүхдүүдээ сэргээхийн тулд гаргасан залуу эцэг, эхийн шийдвэр сүүлдээ юу болж хувирсныг энэ түүхээс сонирхоорой! 

Нэг өдрийн турш хүүхдийнхээ хэлсэн болгоныг биелүүлж, туршилт хийсэн эцэг эх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Британийн Саут Уэльсийн оршин суугч Ханна, Жеймс Симонсон нар гэр бүлээрээ хөгжилтэй туршилт хийж үзэхээр зориглосон байна. Хоёр хүүхдийн эцэг эх болсон залуу хос бүтэн өдрийн турш хүүхдүүдийнхээ хүссэн бүхнийг зөвшөөрөхөөр тохиролцжээ. Тэд энэ санаагаа Netflix-ийн "Yes Day" инээдмийн киноноос авсан бөгөөд тэр даруй хөгжилтэй туршилтыг амьдралдаа хэрэгжүүлж үзэхээр шийдсэн аж.

Аюулгүй байдлын үүднээс хөгжилтэй өдрийг эхлүүлэхийн өмнө тэд хэд хэдэн дүрэм тогтоосон байна. Үүнд ямар ч аюултай үйлдэл багтахгүй, заль мэх гаргахгүй, урьдчилан ярилцсан төсвөө ашиглаж, хөгжилтэй байх зэрэг дүрмийн дагуу Ханна, Жеймс хоёр хүүхдүүдийнхээ бүх хүслийг биелүүлэхээр тохиролцсон байна.

Хүүхдүүд эхлээд аав, ээжийнхээ нүүрийг будахыг хүсжээ

Дараа нь хүүхдүүд эцэг эхдээ загварын зөвлөгөө өгч, стилийг нь эрс өөрчилсөн байна

Дараа нь хүүхдүүд хүслээ биелүүлж, Макдональдс явж өглөөний цайгаа уухаар ​​шийдэв

"Өдрийн хамгийн хэцүү даалгавар нь хүүхдүүдтэйгээ хамт тоглоомын талбайд тоглох байсан" гэж Ханна өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцсан байлаа. Эрүүл эсэх нь эргэлзээтэй хоёр хүнээс тоглоомын талбай дээрх бусад эцэг эхчүүд жийрхэн дөлж байсан гэнэ.

Дараа нь аав, ээж хоёр тоглоомын талбай орж тоглох үүрэг авчээ

Эцэст нь хосууд хөл хорионоос болж ангийн найзуудтайгаа уулзаж, хамтдаа тоглож чадалгүй удсан хүүхдүүддээ цагийг сонирхолтой өнгөрүүлэхэд нь туслахыг хүссэн гэдгээ илэрхийлээд, бусад эцэг эхчүүдийг ч энэ санааг хэрэгжүүлж үзэхийг уриалсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()