МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол Алтай, говь нутгийн үзэсгэлэн Герман гэрэл зурагчны дуранд...

Аялах хоббитой Германы гэрэл зурагчин Лео Томас (Leo Thomas) саяхан Монголын говь болон Алтай нутгийн нүүдэлчдийн өвөрмөц дүр зургаар цомгоо шинэчилжээ. Тэрээр үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн аж амьдралыг харуулсан гэрэл зургийн төрлөөр мэргэшсэн нэгэн юм. Анх Калифорнид аялж байхдаа энэ төрлийн мэргэжилтэн Леннарт Пагельтэй  танилцсанаас хойш ийнхүү дэлхийг тойрон аялж зураг авах болсон байна. 

Монгол Алтай, говь нутгийн үзэсгэлэн Герман гэрэл зурагчны дуранд... Хадгалах

Үндэсний дээл хувцсаараа гоёсон залуу үеийнхэн...

Жилээс жилд  монгол залуус өв уламжлалаа хадгалж, дээл хувцсаараа гангарах нь түгээмэл болжээ. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, дэлхий глобалчлагдаж буй энэ үед өсөн, торниж буй хүүхэд залуустаа уламжлалт өв соёлоо өвлүүлэн үлдээх, бахархам сэтгэлгээг бий болгохын тулд орчин үетэйгээ хослуулах нь  хамгийн тохиромжтой юм.

Үндэсний дээл хувцсаараа гоёсон залуу үеийнхэн... Хадгалах

Монгол элдэв зураг №67 (50 фото)

Хотол олноороо сайхан наадаж, амарцгааж байна уу? та бүхнийхээ баяр дээр бяцхан инээд хөөр, гэрэл гэгээ нэмэхээр сайтынхаа хамгийн хөгжилтэй нийтлэл болох "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Эх орныхоо үзэсгэлэн гоог мэдэрч явахдаа хариуцлагатай, бие биендээ хүндэтгэлтэй, цэвэр цэмцгэр сайхан баярлаарай.

Монгол элдэв зураг №67 (50 фото) Хадгалах

Миний сайхан эх орон (60 фото) №32

Элэг нэгт Монгол ахан дүүс маань үндэсний их баяр наадмынхаа амралтыг авч хөдөө орон нутгийг зорьж буй энэ цаг үед эх орноороо улам их бахархаж хайрлаж, омогшуулахаар "Миний сайхан эх орон" нийтлэлийн цоо шинэ дугаарыг толилуулж байна. Та бүхэн аян замдаа яаралгүй сайн яваад, соёлтой сайхан аялаад ирээрэй.

Миний сайхан эх орон (60 фото) №32 Хадгалах
2022-07-09, 21:10

"60-аад жилийн тэртээх Улаанбаатар" - Америк зурагчны Монголд аялсан фото тэмдэглэл

1964 онд "New York Times" сонины сэтгүүлч, гэрэл зурагчин Харрисон Форман дорно дахины соёл, амьдралыг дэлхий дахинд таниулах сонирхолдоо хөтлөгдөн БНМАУ-д иржээ. Түүний Хятад, Төвд, Монгол зэрэг орнуудаар зорчих үедээ дарсан 50 мянга гаруй зураг өдгөө АНУ-ын Висконсин-Милуокигийн их сургуулийн номын санд хадгалагдаж байна.

"60-аад жилийн тэртээх Улаанбаатар" - Америк зурагчны Монголд аялсан фото тэмдэглэл Хадгалах

1978 оны Монгол орон гэрэл зургийн дуранд

1978 оны Монгол буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын амьдрал гэрэл зургийн хальснаа ийн буужээ. Тэр үеийн хүн ардын амьдрал тун энгийн байгааг эндээс та харж болно. 

1978 оны Монгол орон гэрэл зургийн дуранд Хадгалах

Монгол элдэв зураг №66 (50 фото)

Хэрэглэгч та бүхэндээ саакын хамгийн гэгээлэг, хөгжилтэй "Монгол элдэв зураг" цувралын цоо шинэ дугаарыг толилуулж байна. Энэхүү нийтлэл маань зуны зугаатай мэдрэмжийг төрүүлж, сэтгэлийг тань сэргээж, бага ч гэсэн гэрэл гэгээг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд эх орны маань амьдралыг тольдон харуулах зургуудаас хүргэе. 

Монгол элдэв зураг №66 (50 фото) Хадгалах

Монголчуудын хөгжилтэй Meme-үүд

Та бүхэндээ нарлаг өдрийн мэндийг хүргэе. Таны амралтын өдөрт гэрэл гэгээ нэмэхээр Монголчуудын хөгжилтэй Meme-үүдээс хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү нийтлэл маань та бүхнийг бага ч болтугай инээлгэнэ гэдэгт найдаж байна. 

Монголчуудын хөгжилтэй Meme-үүд Хадгалах
2022-06-25, 12:19

Монгол улсын цөлжилт Солонгос гэрэл зурагчны дуранд

Солонгосын алдарт гэрэл зурагчин Ли Дэ Соны шагнал авсан бүтээлүүдээс бүрдсэн “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт цуврал нь Монголын уламжлалт нүүдэлчин соёл цөлжилтөөс үүдэн устан алга болох, цаашлаад түүхийн хуудаснаа шарлан үлдэх аюулын харанга дэлдэж буйг харуулсан байна. 

Монгол улсын цөлжилт Солонгос гэрэл зурагчны дуранд Хадгалах

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургуудаас

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо анх 1983 онд Монголд ирж байжээ. Тэрбээр Монголын түүх, соёлын талаар хэд хэдэн зургийн цомог, ном хэвлүүлсэн юм. Түүнчлэн Сүгияма Тэрүзо 2007 онд Алтан гадас одон, 2017 онд МУСТА цол тэмдгээр тус тус шагнуулсан байна. Тэрбээр "Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомог гаргасан бөгөөд өнөөдөр та бүхэнд тэрхүү зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургуудаас Хадгалах

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор аялсан фото тэмдэглэл

Чехословакийн алдарт археологч, судлаач, гэрэл зурагчин Люмир Ийсл (Lumír Jisl) нь буддист урлаг соёлын өв, түүхийн дурсгалыг судлах ажлынхаа хүрээнд 1957-​1963 хооронд БНМАУ-д гурван удаа иржээ. Тэрээр манай оронд ирж, судалгаа хийх хугацаандаа олон гайхалтай өвийг нээж илрүүлсний нэг нь Түрэгийн хаан Культегиний гэрэлт хөшөө юм.

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор аялсан фото тэмдэглэл Хадгалах

Швейцарын гэрэл зурагчны дуранд буусан монгол хүмүүс

Швейцар гэрэл зурагчин Алессандра Мениконзи (Alessandra Meniconzi) олон орноор аялж нутаг нутгийн онцлогийг олж мэдэх дуртай нэгэн юм. Тэрээр төв Азийн орнуудаар олон жилийн турш аялахдаа мэдээж Монгол улсаар дайрчээ. Тэрээр ингэхдээ ганцхан аж байдал бус монгол соёлын өвөрмөц төрхийг харуулах хөрөг зургуудыг дарсан байна. 

Швейцарын гэрэл зурагчны дуранд буусан монгол хүмүүс Хадгалах