МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд...

Монгол бүсгүйчүүд өнө эртнээс л хатан ухаан, халамжит аашаараа дэлхий нийтэд гайхагдаж ирсэн билээ. Харин тэдний энэхүү чанарыг магтан сайшааж, Америкийн "Huffington Post" сайтын сэтгүүлч, аялагч бүсгүй олон нийтийн сүлжээнд бичсэнээр олон мянган хүний анхаарлыг татаж чаджээ. Ингээд та бүхэндээ гадныхны нүдээр Монгол бүсгүйчүүд хэрхэн харагддаг болохыг ямар ч нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд... Хадгалах

Монгол залуугийн авсан нүд алдам агшнууд

Монголчууд бид тунгалаг ариун гол мөрөн, мөнх цаст уулс, элсэн цөл, тал хээр гээд байгалийн бүх л онцлог тогтцууд орших үзээд баршгүй асар том, өргөн уудам тал нутагтай билээ. Байгалийн сайхныг нүдээр үзэж, биеэр мэдрэх шиг жаргал гэж үгүй бөгөөд бид та бүхэндээ таны сэтгэлийг баясгаж, энэ хорвоо ертөнцөд хүмүүн заяаг олж төрсөн нь юутай их завшаан болохыг мэдрүүлэх, гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы авсан зургуудыг хүргэж байна.

Монгол залуугийн авсан нүд алдам агшнууд Хадгалах
2016-09-18, 19:00

Монгол залуугийн эх орноороо аялсан гайхалтай фото тэмдэглэл

Монголчууд бид тунгалаг ариун гол мөрөн, мөнх цаст уулс, элсэн цөл, тал хээр гээд онгон байгалийн бүх л онцлог тогтцууд орших үзээд баршгүй асар том, өргөн уудам тал нутагтай азтай хүмүүс билээ. Байгалийн сайхныг нүдээр үзэж, биеэр мэдрэх шиг жаргал гэж үгүй бөгөөд ирэх зуны аялалд тань санаа сэдэл өгөхөөр гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы нүд баясгам гайхамшигтай бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

Монгол залуугийн эх орноороо аялсан гайхалтай фото тэмдэглэл Хадгалах
2019-02-09, 14:23

Монголыг тойрон аялсан залуугийн фото тэмдэглэл

Монгол орон маань далай тэнгис мэт нуурууд, мөнх цаст уулс, элсэн цөл, тал хээр гэх мэт байгалийн бүхий л онцлог тогтоцууд байдаг, асар өргөн уудам үзээд барагдашгүй нутаг билээ. Гадаад орноор аялахаасаа өмнө Монгол орноо таньж мэдэн, Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялцгаая. Ингээд та бүхэндээ гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы гайхамшигтай гэрэл зургуудаас хүргэж байна.

Монголыг тойрон аялсан залуугийн фото тэмдэглэл Хадгалах
2015-09-05, 05:44

Монгол элдэв зураг (85 фото) №44

Монгол зон олон минь сайхан наадаж, тавтай амрав уу? Эх оронд минь сонгууль, наадам, Асем гээд юм юм давхцсан хөл хөдөлгөөнтэй үйл явдлууд болж өнгөрлөө. Наадмын амралт ч урт удаан сайхан байлаа. Ингээд замын тоосноосоо салаад удаагүй байгаа та бүхэндээ, өнгөрч буй өдрүүдийн хөгжилтэй мөчүүдийг сануулах "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (85 фото) №44 Хадгалах
2016-07-17, 19:35

Монголд заавал очих 8 шалтгаан

Дэлхий нийтээр Монгол улсын байгалийн үзэсгэлэн, өвөрмөц ёс заншлыг сайшаан, биширч байна. Харин зуны улирал тохиож, хүмүүс аялал зугаалгын замдаа гарах болсон тул гадны нэгэн сайтад "Монголыг дараагийн зогсоолоо болгох 8 шалтгаан" гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Энэхүү нийтлэлийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүй орчуулан хүргэе. 

Монголд заавал очих 8 шалтгаан Хадгалах

Америк залуугийн Монголд 17 жилийн турш ирэхдээ авсан гэрэл зургууд

Америкийн гэрэл зурагчин Фредерик Лагранж (Frédéric Lagrange) Монгол улсад сүүлийн 17 жилийн дотор 13 удаа ирж, манай орны нутаг дэвсгэрийг жилийн бүх улиралд хөндлөн гулд туулж үзэн, хүн ард, уул усны олон гайхалтай дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Америк залуугийн Монголд 17 жилийн турш ирэхдээ авсан гэрэл зургууд Хадгалах
2018-09-27, 17:16

Монгол элдэв зураг (56 фото) №50

Та бүхэндээ нарлаг өдрийн мэндийг хүргэе. Таны амралтын өдөрт гэрэл гэгээ нэмэхээр "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Урин дулаан цаг эх оронд минь ирж, хүүхэд багачууд байрны гадаа нарлан, хүн малын зоо тэнийсэн сайхан улирал айсуй. Ингээд хамтдаа дуртай нийтлэлээ тухлан сууж үзэцгээе

Монгол элдэв зураг (56 фото) №50 Хадгалах
2017-04-02, 13:10

"90-ээд оны дурсамж" - Монголын алдартнуудын залуу насны ховор зургууд (30 фото)

2021 оноос эргэн харахад бидний хамгийн дурсамжтай үе бол 90-ээд болон 2000-аад оны эхэн үе байх нь гарцаагүй. Тэр үед зөвхөн техник, технологи гэлтгүй урлаг соёлын тэсрэлттэй үе тохиож, "од", "шүтдэг хамтлаг/дуучин" гэх нэршлүүд бий болсон билээ. Тиймээс та бүхэнд Монголын урлаг соёлын ертөнцөд байр сууриа нэгэнт эзэлсэн алдартнуудын залуу насны жавхаалаг төрхийг буулгасан гэрэл зургийн цуглуулгыг хүргэж байна.

"90-ээд оны дурсамж" - Монголын алдартнуудын залуу насны ховор зургууд (30 фото) Хадгалах
2021-01-20, 17:26

Монгол элдэв зураг (90 фото) №45

Нарлаг сайхан бямба гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Өдөр шөнөгүй ажил амьдрал, ахуйн тээртэй асуудлуудад дарагдсаар уйтгарлаж суугаа танд, инээд хөөр, аз жаргал сэлбэх зургуудаар бэлэг барьж байна. Тухлан сууж, таалан болгооно уу.

Монгол элдэв зураг (90 фото) №45 Хадгалах

90-ээд оны жирийн монгол айлын амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

Америкийн чөлөөт сэтгүүлч, гэрэл зурагчин Петер Мензел (Peter Menzel) нь шинжлэх ухаан, технологи болон жирийн иргэдийн амьдралыг сурвалжилсан фото төслүүдээрээ нэрд гарч, "National Geographic", "Forbes", "Fortune", "Life" сэтгүүлүүдэд бүтээлүүдээ нийтлүүлж байсан юм. Тэдгээр дундаас орон орны иргэдийн аж амьдрал, эд хэрэглээ, иддэг хоол хүнсийг нь таниулсан "Material World", "Hungry Planet" гэсэн цуврал бүтээлүүд нь томоохон амжилтыг дагуулжээ.

90-ээд оны жирийн монгол айлын амьдрал Америк гэрэл зурагчны дуранд... Хадгалах
2020-08-15, 16:00

Монгол элдэв зураг (74 фото) №49

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд "Монгол элдэв зураг" цувралынхаа будаг нь ханхалсан цоо шинэхэн дугаарыг хүргэх гэж байгаадаа таатай байна. Хаврын улирал нэгэнтээ хаяанд ирж, хөх толбот Монгол түмний уламжлалт баяр "Цагаан сар" удахгүй болох гээд та нар минь зав, чөлөө муутай явна уу. Ингээд таныг хэдэн хором ч гэсэн амьдралын асуудлуудаас холтгон, эрч хүч энерги бэлэглэх гайхалтай зургийн цомгийг үзүүлэхээр бэлтгэлээ. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (74 фото) №49 Хадгалах