МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнтэй Казах охид

Казах буюу Хасаг үндэстэн нь Түрэг гаралтай хүмүүс юм. Евро-Азийн дунд оршдог бөгөөд царай төрхийн хувьд Ази, Европын холимог, олон янзын төрхтэй байх нь элбэг. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ урсгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй байдаг. Ийнхүү та бүхэндээ үеийн үед гоо сайхан төрх, бие галбираараа  гайхагдаж ирсэн, баялаг түүхтэй Казах охидын зургийг түүвэрлэн хүргэж буйг хүлээн авна уу.

Үзэсгэлэнтэй Казах охид Хадгалах

Монгол элдэв зураг (65 фото) №46

Манай сайтын үнэнч уншигчид та бүхэндээ намрын налгар өдрийн мэндийг хүргэе! Хичээл сургууль цугларч, балчир үрсээ их эрдмийн өргөөнд нь оруулаад завгүй өдрүүдийг ардаа үдэж байгаа болов уу. Таны ая тухтай амралтанд зориулан, эх оронд минь болсон сонирхолтой хөгтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хөгжилтэй төрхүүдийг багтаасан "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (65 фото) №46 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №151

Сайхан амарч байна уу? Та бүхнийхээ амралтанд зориулж, сайтынхаа хамгийн шилдэг нийтлэлүүдийн нэг болох "Монгол охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж буйдаа баяртай байна. Гадаа хэдийгээр халуун зуны урь, шаргал намрын өнгөөр солигдож байгаа ч, манай сайтад өнгө үзэмж төгс, зуны улирал үргэлжиллэн, хээр талын хээнцэр цэцэгс шиг охид инээмсэглэн таныг хүлээж байна.

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №151 Хадгалах

Миний сайхан эх орон (60 фото) №23

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан сэтгэл гэгэлзүүлж, цээжинд нулимас зангируулдаг "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Бид үргэлж завгүй гэсээр хайртай хүмүүс, сайхан нутгаасаа холдоод байгаа ч юм шиг... "Миний эх орон ийм уудам, миний нутаг ийм үзэсгэлэнтэй" -хэмээн бахархан суугаа та хэзээ нэгэн цагт, цаг зав гарган Эх орныхоо онгон сайхан байгалиар аялаарай. Тэр үед л таны сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах омогшил бий болж, бодит бүхнийг биеэр мэдрэх болно. 

Миний сайхан эх орон (60 фото) №23 Хадгалах

Монгол орон Австрали зурагчны нүдээр...

John Feely (Жон Фили) хэмээх Австралийн зурагчин эр, анхны аяллын нислэгээрээ Монгол улсыг сонгожээ. Ийнхүү олон цагийн нислэгийн дараа зорьсон газраа ирж, алслагдсан баруун аймгуудаас аяллаа эхэлсэн гэдэг. Тэрээр энэхүү фото төслөө "Cast Away" хэмээн нэрлэсэн бөгөөд 7 хоногийг өнгөрүүлсэн аж. Ийнхүү та бүхэндээ алсын гийчин эрийн авсан, Монгол орноор аялсан фото тэмдэглэлийг орчуулан хүргэе.

Монгол орон Австрали зурагчны нүдээр... Хадгалах

Монгол элдэв зураг (90 фото) №45

Нарлаг сайхан бямба гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Өдөр шөнөгүй ажил амьдрал, ахуйн тээртэй асуудлуудад дарагдсаар уйтгарлаж суугаа танд, инээд хөөр, аз жаргал сэлбэх зургуудаар бэлэг барьж байна. Тухлан сууж, таалан болгооно уу.

Монгол элдэв зураг (90 фото) №45 Хадгалах

Монгол наадам Наранзууны нүдээр...

Бид уншигч та бүхэндээ мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч хүмүүсийн бүтээлүүдийг хүргэдэг билээ. Харин энэ удаад "МУИС"-ийн харьяа "Байгаль эх лицей" ахлах сургуульд сурдаг 17 настай М.Наранзууны гэрэл зургуудаас сонирхуулж байна. Тэрээр багаасаа л гэрэл зураг сонирхдог байсан ч, хоёр жилийн өмнөөс тууштай зургууд авж эхэлсэн байна. Бусдаас ялгарах түүний гол онцлог бол зургийн ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй, гэрэл зургийн аппаратанд юу буулгахыг хүснэ, түүнийгээ л авдаг, нэг үгээр хэлбэл чөлөөт сэтгэлгээтэй гэрэл зураг сонирхогч ажээ. Ингээд дэлхийд ганцхан Монгол наадмыг М.Наранзууны нүдээр нэг харвал...

Монгол наадам Наранзууны нүдээр... Хадгалах
2016-07-22, 13:00

Монгол элдэв зураг (85 фото) №44

Монгол зон олон минь сайхан наадаж, тавтай амрав уу? Эх оронд минь сонгууль, наадам, Асем гээд юм юм давхцсан хөл хөдөлгөөнтэй үйл явдлууд болж өнгөрлөө. Наадмын амралт ч урт удаан сайхан байлаа. Ингээд замын тоосноосоо салаад удаагүй байгаа та бүхэндээ, өнгөрч буй өдрүүдийн хөгжилтэй мөчүүдийг сануулах "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (85 фото) №44 Хадгалах
2016-07-17, 19:35

Миний сайхан эх орон (70 фото) №22

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэлжээ. Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд нь эргэлээ. Дэлхийг дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа. Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Бидний зүгээс та бүхэндээ "Миний сайхан эх орон" хэмээх нийтлэлээ хүргэж байгаадаа баяртай байна. Цус минь монгол Цөс минь монгол Зүс минь монгол Ёс минь монгол бид монголоороо гоёдог. Үндэсний их баяр наадамын баярын мэндийг дэвшүүлж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

Миний сайхан эх орон (70 фото) №22 Хадгалах
2016-07-13, 16:34

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №150

Манай сайтыг уншин суугаа уншигч та бүхэн минь сайхан наадаж байна уу? Эх оронд минь Эрийн гурван наадмын өнгө төрх аль хэдийнээ орж, энд тэндгүй цэцэг шиг гоо охид хормойгоо дэрвүүлэн алхлан байна. Иймээс ч та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан, эх орныхоо чимэг болсон үзэсгэлэнт сайхан охидынхоо зургийг хүргэж байгааг хүлээн авна уу. 

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №150 Хадгалах

Монголд заавал очих 8 шалтгаан

Дэлхий нийтээр Монгол улсын байгалийн үзэсгэлэн, өвөрмөц ёс заншлыг сайшаан, биширч байна. Харин зуны улирал тохиож, хүмүүс аялал зугаалгын замдаа гарах болсон тул гадны нэгэн сайтад "Монголыг дараагийн зогсоолоо болгох 8 шалтгаан" гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Энэхүү нийтлэлийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүй орчуулан хүргэе. 

Монголд заавал очих 8 шалтгаан Хадгалах

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд...

Монгол бүсгүйчүүд өнө эртнээс л хатан ухаан, халамжит аашаараа дэлхий нийтэд гайхагдаж ирсэн билээ. Харин тэдний энэхүү чанарыг магтан сайшааж, Америкийн "Huffington Post" сайтын сэтгүүлч, аялагч бүсгүй олон нийтийн сүлжээнд бичсэнээр олон мянган хүний анхаарлыг татаж чаджээ. Ингээд та бүхэндээ гадныхны нүдээр Монгол бүсгүйчүүд хэрхэн харагддаг болохыг ямар ч нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Гадныхны нүдээр Монгол эмэгтэйчүүд... Хадгалах