МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол охид цувралын 2012 оны шилдэгүүд (100 фото)

Хэрэглэгч та бүхэндээ юуны түрүүнд Шинэ оны мэнд хүргэе. 2013 оны 1-р сарын 1 буюу шинэ оны эхний өдрийг "Монголын үзэсгэлэнт охид" цувралын 2012 оны шилдэгийн шилдэг охидын 100 фото зургаар эхэлж байгаадаа баяртай байна. Эдгээр охидыг өнгөрсөн жил оруулсан 8 дугаараас шүүн авсан бөгөөд шалгаруулалтыг хэрэглэгчдийн сэтгэгдэл болон хөндлөнгийн хүмүүс хийсэн байгаа. Гол нь үзэгчдийн сэтгэгдэлийг харгалзсан болно. Хэр болсоныг таны гэгээн мэлмий шүүн тунгаах буй за. Ингээд эх орныхоо сор болсон охидыг хүлээн авцгаана уу.
Монгол охид цувралын 2012 оны шилдэгүүд (100 фото) Хадгалах
2013-01-02, 03:25

Монгол элдэв зураг (90 фото) №23

Сайхан амарч байна уу найзуудаа, өнөөдөр та бүхнийхээ үзэх дуртай болсон "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Элдэв зургууд маань хэрэглэгчдээс ирсэн зургуудаас бүрддэг учир, олон сонирхолтой, хөгжилтэй фото илгээсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань ихэнхи нь өнгөрсөн зуны хөгжилтэй агшнууд багтсан байгаа. За ингээд сандлаа татаад, тухлан сууж үзээрэй.
Монгол элдэв зураг (90 фото) №23 Хадгалах
2012-12-24, 01:11

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125

Долоо хоногийн амралт дуусахаас өмнө хэрэглэгч та бүхэндээ хүргэнэ гэсэн зорилгоо биелүүлж, сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" булангийнхаа шинэ дугаарыг амжиж оруулж байгаадаа их баяртай байна. Юуны түрүүнд удаасанд уучлаарай гэж хүсье. Яг одоо таныг судасаар нь Монгол цус гүйж буй үзэсгэлэнтэй 100 охин инээмсэглэн хүлээж байна. Гайхалтай биш гэж үү?... таны ээж, эгч, дүүгээс ялгаагүй Монгол охидоо хүндэтгэн сайхан төрхөнд нь мэхийн ёслоё. Охид минь ээж ааваас заяасан үзэсгэлэн гоо төрхөө хайрлаж, монгол ухаанаар биеэ чимж яваарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125 Хадгалах
2012-12-17, 06:26

Миний эх орон (85 фото) №11

Сайхан амарч байна уу, та бүхнийхээ амралтанд зориулан Монгол орныхоо жилийн дөрвөн улиралыг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг толилуулж байна. Энэ бол мэдээж "Миний эх орон" цуврал бөгөөд энэ удаагийн дугаарт сэтгэл сэргээж, дурсамж сөхсөн олон сайхан гэрэл зургууд багтсан байгаа. Эх орон минь цагаан нөмрөгөө өмсөж, цан хүүрэг татсан ч, Саак-д хаврын шинэхэн яргуй, номин ногоон тал, алтан намрын өнгө бүгд л алаглан байна. За ингээд найзуудаа эх орноороо бахархацгаая.
Миний эх орон (85 фото) №11 Хадгалах
2012-12-16, 05:14

Монгол элдэв зураг (100 фото) №22

Сайхан амарцгааж байна уу. Өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулан Биднийг хөгжилтэй, сонирхолтой талаас нь харуулдаг "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Гадаа хэдий өвөл цаг болж, хүйтэн уур амьсгал эх оронд минь ирсэн ч Саак-д халуун зунаараа л байна. Дурсамж хөгөлсөн хөгжилтэй, өнгөлөг гэрэл зургууд танд байгаа бол манай Сaakmn3@yahoo.com мэйл хаягаар явуулж болно шүү. За ингээд хамтдаа дуртай цувралаа тухлан сууж үзэцгээе. Айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монгол элдэв зураг (100 фото) №22 Хадгалах
2012-11-12, 00:06

Аян замын тэмдэглэл (6-р хэсэг)

“Тусгал” хэмээх гүн агуулга бүхий нэрэн доор сайн дурын хүсэл сонирхлоороо нэгдсэн хэсэг залуусын үндсэн зорилго бол эх орон, эх дэлхийнхээ сайн сайхныг гэрэл зургаар бусдад дэлгэн танилцуулахад оршдог билээ. Тиймээс бид энэ зуны ээлжит байгаль дээрх үзэсгэлэнгээ Өвөрхангай, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутаг усны сайхныг тольдож улмаар боломжит газруудад нүүдлийн үзэсгэлэнгээ дэлгэн харуулж нутгийн иргэд, аялагчдын мэлмийг мялааж яваад ирлээ.
Аян замын тэмдэглэл (6-р хэсэг) Хадгалах
2012-11-06, 20:59

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124

Та бүхэн сайхан амарч байна уу, гадаа өвөл цагийн ташуурын үзүүр тас хийн бууж хүйтэн өдрүүд үргэлжлэхийг сануулах шиг. Уйтгартай намрын шаргал өдрүүд цасан цагаан өнгөөр солигдох болоогүй ч, яг одоо гадаа цастай үдэш болж байна. Магадгүй над шиг олон хүмүүс халуун дулаан Зуныг үгүйлж байгаа нь мэдээж. Иймд нимгэн даашинзтай цэвэрхэн охидоо эргэн дурсъя, нов ногоон ой модод, цэнгэг тунгалаг гол горихоо санацгаая. Тиймээ энэ бол яг л халуухан зунаараа байгаа "Монголын үзэсгэлэнт охид" цувралын Шинэ дугаар байлаа. Эх орны минь өнцөг булан бүрт байгаа айл өрх бүрийн гэр нь дулаан, гэдэс нь цатгалан байх болтугай.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №124 Хадгалах

Монгол элдэв зураг (100 фото) №21

Сайхан амарцгааж байна уу. Өнөөдөр та бүхнийхээ чөлөөт цагт зориулан орчин цагийн Монголчуудыг хөгжилтэй, сонирхолтой талаас нь харуулсан "Монгол элдэв зураг" цувралынхаа ээлжит дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Хэрвээ танд энэ нийтлэлд тохирох сонин содон гэрэл зураг байгаа бол манай caakmn3@yahoo.com мэйл хаягаар илгээж болно шүү. За ингээд найзуудаа хамтдаа дуртай цувралаа тухлан сууж үзэцгээе. Эх орон минь хөгжин цэцэглэх болтугай.
Монгол элдэв зураг (100 фото) №21 Хадгалах
2012-10-15, 02:42

Миний эх орон (100 фото) №10

Шаргал нар төөнөсөн, намрын нэгэн өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулан нүд алдам тал, сүрлэг өндөр уулс, цэнгэг гол мөрний гайхалтай зургуудыг багтаасан "Миний эх орон" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Хэдийгээр зун цаг улиран одож байгаа ч, алтан намар ой моддыг өнгө өнгийн будгаар будаж үгээр хэлэшгүй үзэсгэлэнтэй болгосон байгаа. Хэрвээ та дотны хүмүүстэйгээ салхинд гарахаар шийдсэн бол яаравчлаарай. Нэг л мэдэхэд цан хүүрэг хаяж, цасан бударч, жавар тачигнах вий. Ингээд бидний бэлтгэсэн Монгол нутгийн гайхамшигтай өнгө төрхийг тольдон харна уу.
Миний эх орон (100 фото) №10 Хадгалах

Аян замын тэмдэглэл (5-р хэсэг)

Цагаан зам аялалын багийнхан бид 2012 оны 8-р сарын 1-ээс 8-р сарын 8-ийг хүртэл Булган, Архангай, Өвөрхангай аймгуудаар аялаад ирлээ. Нийт нутагуудаар нар хур тэгширсэн сайхан байлаа. Аялал маань Булган аймгаас эхлээд, Архангай - Өвөрхангай гэсэн дарааллын дагуу явсан юм. Танд үзүүлж байгаа эдгээр зургууд сонирхогчын түвшинд хийсэн бөгөөд чадах чинээгээрээ тухайн нутгийн онцлог, гоё сайхан байгалийг харуулахыг хичээв. Бидний энэ нийтлэлийг бэлтгэж явуулсан гол шалтгаан бол жилдээ нэг ч болов Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахыг уриалах байсан юм.

Аян замын тэмдэглэл (5-р хэсэг) Хадгалах
2012-09-10, 20:30

Монгол орон гадны нүдээр

Монгол улс хамгийн цөөхөн хүн амтай улс билээ. Гэсэн хэдий ч эдийн засаг нь дэлхийд хурдацтай хөгжиж байгаа нь үнэн. Энэ оронд ирэх жуулчдын тоо жил бүр л нэмэгдэж байна. Монголд ирсэн жуулчид Монголын байгалийг хараад үнэхээр гайхан биширдэг. Энэ ороны нийслэл Улаанбаатар хотод тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэн босчээ. Хэдийгээр сайн зүйл их байгаа ч Монгол орны хүн амын гуравны нэг нь ядуу байгаа нь харамсалтай. Өнөөдрийн хувьд Монгол оронд үе үеийн соёлоо хадгалж үлдсэн нүүдэлчин иргэд, хотын амьдралд дасан зохицсон орчин үеийн залуучууд гээд бүхий л зүйл бүрэлджээ. Иймээс Монгол орныг гадаадын иргэд төөрч болохуйц тийм л том газар хэмээн дүгнэсэн байна.

Монгол орон гадны нүдээр Хадгалах
2012-09-05, 20:53

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №123

Сайхан амарч байна уу найзуудаа, та бүхнийхээ долоо хоногийн амралтанд зориулан сайтынхаа хамгийн олон уншигчидтай "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Бүсгүй минь чамайг зулзаган хус шиг гэж хатуу модтой, Хэтрүүлж би худлаа зүйрлэхгүй ээ, Зөрөөд л өнгрөхийн төдийд, Зүрх сэтгэл хулгайлдагийг чинь, Харин би хэнд ч хэлнээ. Үг дутсан мэт мод, цэцэг, элдэв амьтантай Үлгэрлэн зүйрлэх нь надад хэрэггүй ээ. Үзэсгэлэн гуа чинь харах нүдэнд илхэн байхад, өөрөөр би та нарыгаа юутай ч зүйрлэх билээ.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №123 Хадгалах