МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монголын vзэсгэлэнт охид - 2 (64 фото)

Монголынхоо vзэсгэлэнт охидын зургуудыг хэрэглэгчидийнхээ хvсэлтээр цуврал болгон оруулж байгаа билээ. Энэ удаагынцуврал -2маань ємнєх шинж чанарыг хадгалсан дандаа фото модель охидын зургууд багтсан байгаа. Монголынхоо охид бvсгvйчvvдэд нэгэн санал тавихад та хэрвээ зориг гарган єєрийн авахуулсан фото зураг, танилцуулгын хамт бидэнд илгээвэл таныг жинхэнэ од болгоход бэлэн байна.
Монголын vзэсгэлэнт охид - 2 (64 фото) Хадгалах
2007-07-10, 08:00

Монголын vзэсгэлэнт охид (86 фото) №117

Сайхан амарч байн уу найзуудаа, та бvхнийхээ долоо хоногийн амралтанд халуун дулаан уур амьсгал оруулахаар "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн цувралдаа ємнєх дугааруудад орж байгаагvй шинэ охидыг олноор багтаасан бєгєєд илvv Монголжуу тєрхтэй болсон гэж найдаж байна. Мєн хэрэглэгчдийнхээ хvсэлтийн дагуу аль болох олны танил болон загвар ємсєгч моделиудыг цєєн оруулахыг хичээлээ. За ингээд сандалаа татаад, тухлан сууж шинэхэн цасны ширхэг лугаа цэвэрхэн тєрсєн Монгол бvсгvйчvvдээ мэлмий оюундаа таалцгаая.
Монголын vзэсгэлэнт охид (86 фото) №117 Хадгалах
2011-11-20, 01:27

Монголын vзэсгэлэнт охид (90 фото) №104

Vдшийн мэнд найзуудаа, сайхан амарч байна уу. Удахгvй эхлэх шинэ долоо хоногт тань бэлэг болгон та бvхнийхээ хамгийн их vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хvргэхэд бэлэн боллоо. Магадгvй одоо Монголд байгаа хэрэглэгчид маань унтаж амарч байгаа байх. Єглєє сэрээд хархад нь єхєєрдєм хєєрхєн охид гэрэл гэгээ цацаруулан, мишээл дvvрэн угтах биз ээ. За ингээд андууд минь цэвэрхэн тєрсєн охидын хараад хараад ханашгvй сэтгэлд дулаан тєрхvvдийг хvлээн авцгаана уу. Харин дараа нь найрсаг боловч жиндvv, сэтгэлд сэвгvй боловч гунигтай, намар цагийн шаргал єдрvvдийг эрч хvчээр дvvрэн єнгєрvvлээрэй.
Монголын vзэсгэлэнт охид (90 фото) №104 Хадгалах
2010-08-30, 08:25

Монгол элдэв зураг (100 фото) №34

Та бүхнийхээ үзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулах гэж байгаадаа баяртай байна. Зураг бүхэн өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Тэгвэл эдгээр зурагнууд ямар түүхийг өгүүлэх бол? Энэ удаагийн дугаар дээрх зургуудаас та инээд, баяр хөөр, амжилтын амт, омогшил, хайр, нөхөрлөл гээд хүмүүний өдөр тутмын амьдралыг харуулах олон гэрэл зургуудыг үзэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.  Ингээд та бүхэн Монгол элдэв зургуудаа тухлан сууж үзээрэй.
Монгол элдэв зураг (100 фото) №34 Хадгалах
2015-08-17, 00:00

Монголын халуухан охид №1

Эх оронд маань урин хаврын урь орж, охид бүсгүйчүүд хувцсаа нимгэлэн, эхэмсэг гэгч нь инээмсэглэл тодруулан алхахыг харах юутай сайхан. Өнөөдөр та бүхнийхээ гэрэл гэгээтэй амралтын өдөрт бяцхан хачир нэмэхээр, Монгол охидынхоо хамгийн дүр булаам, халуухан зургуудыг түүвэрлэн хүргэж байна. "Тэд ямар ямар үзэсгэлэнтэй бэ" хэмээн, шимтэн харах нэг бодлын аз жаргал ч юм шиг...

Монголын халуухан охид №1 Хадгалах
2016-03-20, 15:54

Монголын vзэсгэлэнт охид (89 фото) №87

Cайхан амарч байна уу найзуудаа,  та бvхнийхээ амралтыг илvv их сонирхолтой бас хvсэл мєрєєдлєєр дvvрэн гэгээн байлгахаар миний бие єглєєнєєс хойш суусны эцэст таны хамгаас илvv vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг бэлтгэж дуусав. Нэг дугаарыг бэлтгэхэд ямар их хvч хєдєлмєр цаг хугацаа ордгийг одоо та гадарлах болсон биз. Энэхvv дугаартаа аль болох таны харцыг булааж, зvрхийг чинь эзэмдсэн охидыг багтаахыг хичээлээ. За ингээд магтаал шvvмжлэл алин болохыг би мэдэхгvй ч хамгийн сайхан гэсэн бvхнийг сонгоод таны мэлмий тийш дэлгэж буйг минь хvлээн авна уу.
Монголын vзэсгэлэнт охид (89 фото) №87 Хадгалах
2009-10-11, 04:16

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №130

Сайхан амарч байна уу, та бүхний амралтыг улам гэрэл гэгээтэй болгохоор "Монгол охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Борооны дараах ногооны чийг мэт анхлим үнэртэй, уулын горхи шиг тунгалаг харцтай, ойн чөлөөний цэцэгс шиг цэвэрхэн төрсөн Монгол бүсгүйчүүдээ хайрлаж яваарай залуусаа...
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №130 Хадгалах
2013-08-17, 23:55

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125

Долоо хоногийн амралт дуусахаас өмнө хэрэглэгч та бүхэндээ хүргэнэ гэсэн зорилгоо биелүүлж, сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" булангийнхаа шинэ дугаарыг амжиж оруулж байгаадаа их баяртай байна. Юуны түрүүнд удаасанд уучлаарай гэж хүсье. Яг одоо таныг судасаар нь Монгол цус гүйж буй үзэсгэлэнтэй 100 охин инээмсэглэн хүлээж байна. Гайхалтай биш гэж үү?... таны ээж, эгч, дүүгээс ялгаагүй Монгол охидоо хүндэтгэн сайхан төрхөнд нь мэхийн ёслоё. Охид минь ээж ааваас заяасан үзэсгэлэн гоо төрхөө хайрлаж, монгол ухаанаар биеэ чимж яваарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №125 Хадгалах
2012-12-17, 06:26

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №90

Ялдам ихэмсэг Монгол бvсгvйчvvд бvгд минийх, яалт ч vгvй миний хайраар тэд дутагдаж байгаа, дуулим хорвоод дурлах л гэж тєрсєн бvсгvйчvvдийг гомдоож, дурлалын бурханы ємнє би гэмтэн болж зогсмооргvй байна. Тиймээ, та яг одоо тэр л эмзэгхэн дэлбээн доор дурлал нэхэн уйлах "Монголын vзэсгэлэнт охид"-уудыг хvлээн авна уу. Гэгээн гуниг бvхнийг зvрхээр чинь дvvрэн асгачихаад, тvvнийгээ март гэх шиг чамруу ширтэх харцтай тулгархад бэлэн vv анд минь. Хэрвээ тийм бол тухлан суугаад, мэлмийгээ юугаан гоо vзэмжээр дvvргэ дээ.
Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №90 Хадгалах
2009-11-16, 08:01

Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №92

Юуны тvрvvнд Монголынхоо бvх ард тvмэнд 2010 оны гал халуун мэнд хvргэе. Та хараад л ойлгосон биз, энэ бол бид бvхний хамгийн их хvсэн хvлээдэг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ оны анхны дугаарыг таны хvртээл болгоход бэлэн болоод байна. Уул нь энэ дугаар єнгєрсєн жилийн 12-р сарын 31-нд орох байтал тухайн мєчид сайт дээр асуудал байсан учир нэг жилийн дараа нийтлэгдэж байна. Удахгvй буюу 2 хоногийн дараа 2009 онд нийтлэгдсэн бvх дугааруудын хамгийн шилдэгvvдийг шалгаруулж, та бvхэндээ хvргэхээр ажиллаж байна. За найзуудаа саакын зvгээс шинэ оны бэлэг болгон барьж буй vзэсгэлэнт охидыг хvлээн авна уу.
Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №92 Хадгалах
2010-01-02, 01:48

Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №106

Амралтын єдрийн мэнд хvргэе, єнєєдєр ёстой гоё єдєр болж байна. "Бvтэн сайн єдєр" гэсэн нэрний утгыг харуулсан бvтэн сайхан єдєр болох болов уу. Ийм сайхан єдєр таны vзэх дуртай "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг оруулахгvй байж чадсангvй ээ. Энэ удаа аль болох охидынхоо энгийн эгэл тєрхvvдийг харуулахыг хичээлээ. Мэдээж ганц нэг студийн зургууд орсон байгаа. Намрын шаргал єнгийг найртай хуримтай єдрvvд тодотгож, энэ л нийтлэлд маань багтан, эр миний сэтгэлийг сэргээж, эрх танхилаараа дуудуулж байсан охид маань нуураа орхин буцах шувууд шиг хvний эхнэр болон одсоор... урт удаан жаргалтай, ухаалаг сайхан амьдраарай гэж хvсье даа.
Монголын vзэсгэлэнт охид (80 фото) №106 Хадгалах
2010-10-04, 00:24

Монгол элдэв зураг (105 фото) №2

Хоёр долоо хоногийн ємнє анхны дугаар болгон хvргэсэн "Монгол элдэв зураг"цувралын хоёр дахь дугаарыг та бvхэндээ хvргэж байгаадаа таатай байна. Анхны нийтлэлийг гаргаж байхдаа дараагийн дугаар их л удах байх даа гэж бодож байсан боловч хэрэглэгчдээс маань маш олон зургууд ирсэн бєгєєд энэ дугаарыг гаргахад их тус дэм боллоо. Та зургаа илгээхээр шийдсэн бол сонирхолтой, хєгжилтэй, євєрмєц зургууд илгээснээр шинэ дугаарт багтах боломжтой гэдгийг сануулъя. Энэ удаа хvvхдийн зургууд их ирсэн байна лээ. Дараагийн удаа хvvхдийн зургуудаа багасгах учир єєр олон сэдвийг хамарсан фото зургууд илгээснээр шинэ цувралд багтах магдлалтай юм шvv. За ингээд олон зvйл нуршаад яахав эх орныхоо єнгє тєрхийг элдэв янзын фото зургуудаар тольдоцгооё.
Монгол элдэв зураг (105 фото) №2 Хадгалах
2010-10-13, 03:47