МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото)

"Огонёк" сэтгүүл нь 1899 оноос хойш өдийг хүртэл хэвлэгдсээр буй хойд хөршийн хамгийн анхны гэрэл зурагт суурилсан сэтгүүлүүдийн нэг билээ. Уг сэтгүүл нь өнгөрсөн зууны 70,80-аад онд алдар нэрийн оргилдоо хүрч, жил бүр 2-6 сая хувь зарагддаг байжээ. "Огонёк" сэтгүүлийн редакц БНМАУ-ын тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулан олон дугаарыг тусгайлан манай оронд зориулж гаргаж байсан юм. Ингээд 1968-1976 оны хооронд гарсан тэдгээр дугааруудаас онцлох зургуудыг та бүхэнд толилуулж байна.

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото) Хадгалах
2020-11-10, 16:49

Үзэсгэлэнт охид хөдөө гарсан нь... (40 фото)

Хүйтэн жавар хацар исгэн, голын ус захалж, бүтэн сар хээр хонон эх оронд минь өвлийн улирал ирж буйг сануулах энэ цагт таны сэтгэлд халуун дулаан уур амьсгал төрүүлж, зуны дурсамжийг тань сэдрээх "Үзэсгэлэнт охид" цувралынхаа нэг өөр хэлбэрийг толилуулж байна. Хараа булаам, хацар гоо охид маань хөдөө нутгийн гоо үзэсгэлэнг хэрхэн чимснийг сонирхоцгооё.

Үзэсгэлэнт охид хөдөө гарсан нь... (40 фото) Хадгалах
2020-11-02, 17:28

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор зорчсон фото тэмдэглэл (35 фото)

Чехословакийн алдарт археологч, судлаач, гэрэл зурагчин Люмир Ийсл (Lumír Jisl) нь буддист урлаг соёлын өв, түүхийн дурсгалыг судлах ажлынхаа хүрээнд 1957-​1963 хооронд БНМАУ-д гурван удаа иржээ. Тэрээр манай оронд ирж, судалгаа хийх хугацаандаа олон гайхалтай өвийг нээж илрүүлсний нэг нь Түрэгийн хаан Культегиний гэрэлт хөшөө юм.

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор зорчсон фото тэмдэглэл (35 фото) Хадгалах
2020-10-24, 14:47

Ардчилсан Монголын хамгийн хэцүү цаг үе Бельги гэрэл зурагчны дуранд... (40 фото)

Бельгийн кино найруулагч, гэрэл зурагчин Ян Локус (Jan Locus) буурай болон хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн асуудлуудаар олон сэдвийг хөндсөн бөгөөд тэдгээрийн нэг нь "Mongolia: Монгол улс" ном юм. Тэрээр 1997 оноос хойш Монгол улсад хэд хэдэн удаа ирж, 70-аад жил үргэлжилсэн социалист дэглэмээс дөнгөж гараад байсан иргэд орчин цагийн "шуурга"-нд хэрхэн дасаж, хөлөө олох гэж хичээж байгааг харуулахыг зорьжээ. 

Ардчилсан Монголын хамгийн хэцүү цаг үе Бельги гэрэл зурагчны дуранд... (40 фото) Хадгалах
2020-10-07, 15:52

64 жилийн тэртээх Монголчууд Герман зурагчин бүсгүйн дуранд... (40 фото)

Авсан бүх зураг нь амьтай, гүн утга учиртай байдаг тул Лиза Ларсен(Lisa Larsen)-ийг 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчдын нэг хэмээн тооцдог. 1925 онд Нацист Германд төрсөн тэрээр 17-хон насандаа Нью-Йорк дахь "Vogue" сэтгүүлийн гэрэл зурагчин болжээ. Үзэсгэлэнтэй бөгөөд зоригтой тэрээр хожим "New York Times" болон "Life" сэтгүүлийн томилолтоор улс төрийн хурцадмал байдлыг үл харгалзан дэлхийн олон оронд зочилж, аж амьдралыг нь дуранд буулгасан юм.

64 жилийн тэртээх Монголчууд Герман зурагчин бүсгүйн дуранд... (40 фото) Хадгалах
2020-09-19, 14:13

Миний сайхан эх орон (70 фото) №31

Хичээл сургууль, ажил төрөл жигдрээд урт амьсгаа авах дээрээ боллоо гэдэг шиг эргэн тойронд юу болж буйг одоо л нэг сайн анзаарах шиг... Саяхан л ирж байсан зуны зугаатай өдрүүд алсран одож, сэрүүн намрын өдрүүдээр солигдох энэ үед, удахгүй өвөл боллоо шүү гэдгийг бидэнд сануулах шиг... гэвч Саакын зүгээс зуны дурсамжийг тань сэдрээж, бас НАМАР гэж сайхан улирал ирсэн гэдгийг сануулахаар "Миний сайхан эх орон" цувралынхаа 31 дэх дугаарыг толилуулж байна. Хэдэн хором ч гэсэн ямар гайхалтай, яруу тансаг орны иргэн болж төрснөөрөө бахархацгаая. 

Миний сайхан эх орон (70 фото) №31 Хадгалах
2020-09-11, 19:08

Монгол элдэв зураг №63 (70 фото)

Нэг л мэдэхэд халуун зуны өдрүүд дуусч, намрын сэрүүн өдрүүд эх оронд минь ирж байна. Таныг суусан ч боссон ч, гүйсэн ч цаг хугацаа хүлээхгүй улам л хурдалсаар... Харин та түүнтэй уралдсаар нэг л мэдэхэд залуу нас чинь ард үлдсээр байна уу? тэгвэл та бүхнийг хэдэн хором ч гэсэн сайхан дурсамжаар хөглөх "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг дэлгэж байна. Таалан соёрхоно уу!

Монгол элдэв зураг №63 (70 фото) Хадгалах
2020-08-21, 18:49

90-ээд оны жирийн монгол айлын амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

Америкийн чөлөөт сэтгүүлч, гэрэл зурагчин Петер Мензел (Peter Menzel) нь шинжлэх ухаан, технологи болон жирийн иргэдийн амьдралыг сурвалжилсан фото төслүүдээрээ нэрд гарч, "National Geographic", "Forbes", "Fortune", "Life" сэтгүүлүүдэд бүтээлүүдээ нийтлүүлж байсан юм. Тэдгээр дундаас орон орны иргэдийн аж амьдрал, эд хэрэглээ, иддэг хоол хүнсийг нь таниулсан "Material World", "Hungry Planet" гэсэн цуврал бүтээлүүд нь томоохон амжилтыг дагуулжээ.

90-ээд оны жирийн монгол айлын амьдрал Америк гэрэл зурагчны дуранд... Хадгалах
2020-08-15, 16:00

Монголын халуухан охид (40 фото) №9

За манайхаан сайхан аялаж амарцгаасан уу, өнөөдөр та бүхний нүдийг баясгаж, сэтгэлийн гижигдэхээр сайтынхаа хамгийн халуухан нийтлэл болох "Монголын халуухан охид" цувралын 9 дэхь дугаарыг толилуулж байна. Монголын минь хацар гоо охид жил ирэх тусам улам халуухан, тачаангуй болж байгаагын тод жишээг харуулдаг энэ цувралын бүх дугаарыг үзэх линкийг нийтлэлийн төгсгөлд холбож өгсөн байгаа. Та шимтэн үзэж таалан соёрхоно уу.

Монголын халуухан охид (40 фото) №9 Хадгалах
2020-08-07, 20:12

"Хорьж болохгүй хорин нас" - Монголын алдартнууд ид залуу насныхаа дүр төрхийг хуваалцжээ

Хүний амьдралын хамгийн сайхан үе бол залуу нас билээ. Тэгвэл монголын нөлөө бүхий жиргээчид өөрсдийн 20-иод настай байх үеийн зургуудаа хуваалцжээ.

"Хорьж болохгүй хорин нас" - Монголын алдартнууд ид залуу насныхаа дүр төрхийг хуваалцжээ Хадгалах
2020-08-04, 17:50

Румын бүсгүйн Монгол орноор аялахдаа авсан гайхалтай гэрэл зургууд (30 фото)

Румын гэрэл зурагчин Анка Чиолтан (Anca Cioltan) Евразиар 6 жил аялахдаа нийт 23.000 км зам туулсан байна. Тэрбээр нөхөр Марселийн хамт олон тооны орнуудаар аялсан бөгөөд хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн улс нь Монгол байжээ. Ингээд та бүхэнд Монгол улс румын гэрэл зурагчны дуранд хэрхэн үлдсэн болохыг хүргэе. 

Румын бүсгүйн Монгол орноор аялахдаа авсан гайхалтай гэрэл зургууд (30 фото) Хадгалах

Шишгэд, Тэнгисийн бэлчрийг зорьсон фото тэмдэглэл (60 фото)

Та бүхэндээ Монголын хойд хязгаарт орших дархадын гурван сумын нэг болох Ренчинлхүмбэ сумын нутгаар буюу Шишгэд, Тэнгисийн бэлчрээр аяласан фото тэмдэглэлээ толилуулж байна. Энэхүү гайхалтай аялалыг хийх боломжийг олгосон "Taimen Lodge Mongolia"-ийн хамт олонд маш их баярлалаа. 

Шишгэд, Тэнгисийн бэлчрийг зорьсон фото тэмдэглэл (60 фото) Хадгалах
2020-07-24, 19:42