МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол элдэв зураг №62 (65 фото)

Сайтын маань үнэнч уншигч та сайхан наадав уу? Монгол түмний сүр хүч, эв эеийн баталгаа болсон үндэсний их баяр наадмаар та бүхэн сөрөг бүхнээс хэсэг хугацаанд ангижирч, алжаал ядаргаагаа тайлж, өв уламжлалаа сэргээж, эх орныхоо байгалийн сайхныг бишрэн, соёлтой сайхан аялсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд таны нүдийг баясгаж, алжаалыг тань тайлах хөгжилтэй, гэгээлэг зурагнуудыг багтаасан "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна.

Монгол элдэв зураг №62 (65 фото) Хадгалах
2020-07-16, 17:00

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

Зун цаг яагаад ийм ариухан, нандин байдаг юм бэ... Эх орны минь бүсгүйчүүд яагаад ийм дур булаам байдаг юм бэ... нэг л амьдрах хорвоод бие биенээ хайрлаж, уучилж, хүндэлж явах нь таныг илүү аз жаргалтай нэгэн болгох биз ээ. Ингээд та бүхнийхээ нүдийг баясгаж, сэтгэлийг гижигдэхээр "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг мэлмий тань өмнө асгаж байна. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164 Хадгалах
2020-07-01, 18:44

"Монголчууд шинэ нийгмийн босгон дээр" (Франц гэрэл зурагчны бүтээлүүд)

Францын гэрэл зурагчин Мишель Сетбун (Michel Setboun) нь 1978 оноос хойш дэлхий даяар аялан фото сурвалжлага хийж,  "New York Times", "Life", "Le Figaro" зэрэг томоохон сэтгүүлүүдэд зургуудаа хэвлүүлж байжээ. Ардчилсан хувьсгал гарч, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тэрбээр Монголд ирж, эгэл хүмүүсийн амьдрал болон тэр үед явагдсан анхны ардчилсан сонгуулийн явцыг сурвалжилсан байна.

"Монголчууд шинэ нийгмийн босгон дээр" (Франц гэрэл зурагчны бүтээлүүд) Хадгалах
2020-06-16, 17:20

Үе үеийн монгол багачууд гадаад гэрэл зурагчдын дуранд... (35+ фото)

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголд ирсэн гадаад гэрэл зурагчдын дуранд эгэл жирийн хүүхэд багачууд маань хэрхэн бууж байсныг толилуулж байна.

Үе үеийн монгол багачууд гадаад гэрэл зурагчдын дуранд... (35+ фото) Хадгалах
2020-06-01, 17:41

Монголчууд дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн хальсанд... (40 фото)

Францын гэрэл зурагчин Стефан Пассе (Stéphane Passet) 1912-1913 оны хооронд нутаг нэгт банкир Алберт Каны удирдсан "Эх дэлхийн архив" төслийн хүрээнд Монголын дүр төрхийг камерынхаа дуранд буулгажээ. Тэр үед Манж Чин гүрэн унаж, Өвөр Монгол Хятадын мэдэлд үлдэж, Гадаад Монгол тусгаар тогтнолоо олж байсан эгзэгтэй мөч байв. Энэхүү нөхцөл байдал нь түүний зурган дээрээс мэдэгддэг ч монголчуудын уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж байгаа нь камерын дуранд тун цөөн буусан байдаг.

Монголчууд дэлхийн анхны өнгөт гэрэл зургийн хальсанд... (40 фото) Хадгалах

90-ээд оны Монгол орон "Time" сэтгүүлийн зурагчны дуранд... (40 фото)

Английн гэрэл зурагчин Петер Чарльзворт нь 35 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялан тухайн үеийн түүхэн мөчүүдийн зургийг авч байсан юм. Тэрбээр 90-ээд оны эхэн үед АНУ-ын "Time" сэтгүүлийн өмнөөс Монгол улсын ардчилсан хөдөлгөөн болоод ахуй байдлыг гэрэл зургийн хальсанд авч үлдсэнийг та бүхэнд хүргэе. 

90-ээд оны Монгол орон "Time" сэтгүүлийн зурагчны дуранд... (40 фото) Хадгалах

Франц гэрэл зурагчны 40 жилийн өмнө Монгол орноор аялсан фото тэмдэглэл

Ален Ле Гарсмур (Alain Le Garsmeur) нь Францын алдарт баримтат гэрэл зурагчин бөгөөд түүний шилдэг бүтээлүүд Figaro, The Independent, Newsweek, The Observer зэрэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан юм. Тэрээр 1982 онд Монголд ирж, Говь-Алтай аймагт зочлон говь нутаг болоод ард иргэдийн ахуй амьдралтай танилцан "Mongolia and Gobi Desert" нэртэй фото цувралаа нийтэлж байжээ. 

Франц гэрэл зурагчны 40 жилийн өмнө Монгол орноор аялсан фото тэмдэглэл Хадгалах

Миний сайхан эх орон (80 фото) №30

"Зүгээр л байгалийг хар, тэгвэл чи бүх зүйлийг илүү сайн ойлгож эхлэнэ" гэж агуу эрдэмтэн Эйнштейн хэлж байжээ. Зөвхөн амьдраад байх нь огтхон ч хангалттай биш бөгөөд тэдгээрийн дундуур нарны илч, цэлмэг тэнгэрт гялалзах од, голын урсгал, цэцэгсийн дэлбээг заавал оруулж байх хэрэгтэй. Ингээд та бүхэнд Монгол орныхоо хосгүй үзэсгэлэн төгөлдөр бүхнийг хүргэдэг "Миний сайхан эх орон" фото нийтлэлийн шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Эх орноороо аялаж, эх нутагтаа хөрөнгө оруулалт хийцгээе!

Миний сайхан эх орон (80 фото) №30 Хадгалах
2020-04-10, 10:07

Халуухан монгол охид (30 фото)

Та бүхэндээ сайтынхаа хамгийн халуухан цувралуудын нэг болох "Монголын халуухан охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Зүгээр сайхан зураг үзэж стрессээ тайлцгаая.

Халуухан монгол охид (30 фото) Хадгалах
2020-04-01, 11:09

Монгол элдэв зураг №61 (50 фото)

Эрхэм уншигч та бүхэн сайхан амарцгааж байна уу. Дэлхий нийтийг цочроож буй коронавирусыг даван туулах цор ганц арга нь дархлаагаа дэмжих гэдгийг та мэдэж байгаа байх. Сөрөг мэдээллийг өөртөө шингээн гуниглаж суухаас илүүтээгээр эерэг мэдээллийг авч дархлаагаа дэмжихийг урьтал болгоорой . Ингээд таны нүдийг баясгаж, алжаалыг тань тайлах хөгжилтэй, гэгээлэг зурагнуудыг багтаасан "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна.

Монгол элдэв зураг №61 (50 фото) Хадгалах
2020-03-15, 16:44

Монголын халуухан охид (30 фото) №8

Та бүхнийхээ ая тухтай амралтын өдөрт хачир нэмэхээр сайтынхаа хамгийн халуухан нийтлэл болох "Монголын халуухан охид" цувралынхаа 8 дахь дугаарыг толилуулж байна. Элдэв юмсийг гүн гүнзгий бодохоо больж, зүгээр л сайхан гэрэл зургууд үзэж мэлмийгээ баясгах бас нэгэн гоё таашаал шүү дээ. Ингээд найзуудаа дур булаам монгол охидоо хүлээн авна уу.

Монголын халуухан охид (30 фото) №8 Хадгалах
2020-03-07, 20:12

"Улаанбаатарын өнгө" - Гэрэл зурагчин А.Баттулгын шилдэг бүтээлүүд

Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгийг гэрэл зургаас л хардаг болов уу. Сүүлийн жилүүдэд их хотын залуус гэрэл зурагт ихээр дурлах болж, сонирхол төдий байсан чадвараа мэргэжлийн төвшинд хүргэх нь цөөнгүй болжээ. Тэрхүү чадварлаг залуусын нэг бол А.Баттулга буюу Tulgaa S’kizz юм. Ингээд Улаанбаатарын өнгө түүний гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг хамтдаа сонирхоцгооё. 

"Улаанбаатарын өнгө" - Гэрэл зурагчин А.Баттулгын шилдэг бүтээлүүд Хадгалах