МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол элдэв зураг (60 фото) №59

Зуны эхэн сарийн шинийн 15 болсон ч яг л өвлийн эхэн сар эхлэж байгаа мэт уулаараа цастай хүйтэн, салхитай өдөр байна. Гадаа алхаж буй хүн бүр л дулаан гэр оронруугаа яарцгааж байгаа нь ойлгомжтой. Ингээд таны амралтанд халуун зуны мэдрэмжийг өгөхөөр "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (60 фото) №59 Хадгалах
2019-05-18, 21:59

20 жилийн өмнөх Улаанбаатарын төрх Америк аялагчийн дуранд...

АНУ-ын Майами хотноо төрсөн Рон Миллер нь хэдий инженер мэргэжил эзэмшсэн боловч аялал, адал явдлын тал дээр докторын зэрэг хамгаалсан гэхэд буруудахгүй нэгэн юм. Залуу насандаа америкийн олон мужаар дамжин амьдарсан нь түүнд хангалтгүй санагдаж, ердөө гурван жилийн дотор дэлхийн 6 тивийн 80 гаруй орноор аялжээ. Дэлхийн хүмүүсийн дотоод мөн чанар, оюун санааны эхийг ойлгохоор замд гарч, олон гайхалтай соёл, түүх, байгалийн сайхныг нүдээр үзсэн тэрээр аяллынхаа онцлох мөчүүдээр "Escape from the Happy Cannibal" хэмээх ном хэвлүүлсэн байна. Ингээд түүний 2001 онд Монголд зочилсон аяллын зургуудаас сонирхоцгооё.

20 жилийн өмнөх Улаанбаатарын төрх Америк аялагчийн дуранд... Хадгалах
2021-11-12, 18:04

Миний сайхан эх орон (80 фото) №30

"Зүгээр л байгалийг хар, тэгвэл чи бүх зүйлийг илүү сайн ойлгож эхлэнэ" гэж агуу эрдэмтэн Эйнштейн хэлж байжээ. Зөвхөн амьдраад байх нь огтхон ч хангалттай биш бөгөөд тэдгээрийн дундуур нарны илч, цэлмэг тэнгэрт гялалзах од, голын урсгал, цэцэгсийн дэлбээг заавал оруулж байх хэрэгтэй. Ингээд та бүхэнд Монгол орныхоо хосгүй үзэсгэлэн төгөлдөр бүхнийг хүргэдэг "Миний сайхан эх орон" фото нийтлэлийн шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Эх орноороо аялаж, эх нутагтаа хөрөнгө оруулалт хийцгээе!

Миний сайхан эх орон (80 фото) №30 Хадгалах
2020-04-10, 10:07

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №151

Сайхан амарч байна уу? Та бүхнийхээ амралтанд зориулж, сайтынхаа хамгийн шилдэг нийтлэлүүдийн нэг болох "Монгол охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж буйдаа баяртай байна. Гадаа хэдийгээр халуун зуны урь, шаргал намрын өнгөөр солигдож байгаа ч, манай сайтад өнгө үзэмж төгс, зуны улирал үргэлжиллэн, хээр талын хээнцэр цэцэгс шиг охид инээмсэглэн таныг хүлээж байна.

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №151 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №149

Та бүхэн сайхан амарч байна уу, Эх оронд минь урин дулаан цаг аль хэдийнээ иржээ. Тиймээ, хотын гудамжыг чимэх цэцэг цэврүү шиг охид хажуугаар зөрөх юутай сайхан, яг л ойн чөлөөнд туссан нарны гэрэлд туяаран харагдах цэцэгс лугаа... Ингээд таны шимтэн үзэх дуртай "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №149 Хадгалах

64 жилийн тэртээх Монголчууд Герман зурагчин бүсгүйн дуранд... (40 фото)

Авсан бүх зураг нь амьтай, гүн утга учиртай байдаг тул Лиза Ларсен(Lisa Larsen)-ийг 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчдын нэг хэмээн тооцдог. 1925 онд Нацист Германд төрсөн тэрээр 17-хон насандаа Нью-Йорк дахь "Vogue" сэтгүүлийн гэрэл зурагчин болжээ. Үзэсгэлэнтэй бөгөөд зоригтой тэрээр хожим "New York Times" болон "Life" сэтгүүлийн томилолтоор улс төрийн хурцадмал байдлыг үл харгалзан дэлхийн олон оронд зочилж, аж амьдралыг нь дуранд буулгасан юм.

64 жилийн тэртээх Монголчууд Герман зурагчин бүсгүйн дуранд... (40 фото) Хадгалах
2020-09-19, 14:13

Монголын үзэсгэлэнт охид (54 фото) №155

Та бүхэндээ манай сайтын хамгийн олон уншигчтай "Монголын үзэсгэлэнт охид" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхийн ялдамд ээжүүд болон удахгүй ээж болох гэж байгаа бүх сайхан эмэгтэйчүүддээ "Эх үрсийн баяр"-ын мэндийг дэвшүүлье! Хорвоо ертөнцийн чимэг болсон, хацар гоо, хатан ухаант монгол охид, бүсгүйчүүдээ бид хайрын дээдээр хайрлаж, халамжлах ёстой билээ. Ингээд хамтдаа цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн хэрнээ, цэнгэг ус шиг намуухан монгол охидынхоо зургийг үзэж сонирхоцгооё. 

Монголын үзэсгэлэнт охид (54 фото) №155 Хадгалах

Монголын уран нугараач охид

Уян тансаг бие галбир, гайхмаар сайхан хөдөлгөөнөөрөө дэлхийд гайхагдсан уран нугараач үзэсгэлэнт Монгол охидын зургуудыг та бүхнийхээ амралтын өдөрт зориулан хүргэж байгаадаа баяртай байна. Тэднийг хараад та өөрийн эрхгүй уулга алдаж, дэлхийд өөр хаана ч байхгүй үзэсгэлэнт охид Монголд минь л байдаг юм байна хэмээн бодох нь гарцаагүй. Хүлээн авна уу...

Монголын уран нугараач охид Хадгалах
2016-05-08, 12:56

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Оогийдоо төрсөн өдрийн мэнд хүргэе!

Хилийн чанадад монголчууд мэдлэг ухаан, амжилт бүтээлээрээ гайхагдах нь манай орны нэр хүнд, эдийн засагт ч тустайн дээр олон боломж бололцооны эхлэл болдог билээ. Дэндүү цөөхөн монголчуудын төлөөлөл болж, хэдэн зуун сая хүний өрсөлдөөний талбарт цойлон гарч ирсэн аавын хөвгүүд, ээжийн охидын нэг бол "Oogii" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг юм.

Ингээд Австрали төдийгүй дэлхийн загварын зах зээлийн томоохон тоглогчдын нэг Оогийд төрсөн өдрийн мэнд хүргээд, бахархал төрүүлэм ажил амжилтынх нь түүхийг хараа булаам дэгжин хэв маягийнх нь илэрхийлэл болсон зургуудтай хамт хүргэж байна.

Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Оогийдоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Хадгалах
2021-05-27, 15:49

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №154

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд манай хамт олны зүгээс бэлтгэн хүргэдэг хамгийн олон үзэгчидтэй "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хүргэх гэж байгаадаа таатай байна. Энэхүү нийтлэлийг бэлдэж суухдаа хацар гоо Монголынхоо охидын сар мэт тунгалаг царай, сарнай мэт гоо үзэсгэлэнг шагшин биширч сууснаа хэлэх нь зүйтэй болов уу. Тэд л чухам ертөнцийг гэрэлтүүлэх гэрэл гэгээ, бурханы урласан төгс бүтээл гэлтэй.

Монголын үзэсгэлэнт охид (60 фото) №154 Хадгалах

Миний сайхан эх орон (65 ФОТО) №29

Цаг хугацаа урсан өнөгөрч байгал эх минь нэг л мэдхэд дээлээ сольжээ. Үүлэрхэг бороотой өдрүүд нь зуны цөөхөн өдрүүд үлдэж  удахгүй ирэх намрыг сануулах мэт... Ингээд амрал зугаалга, үндэсний баяр наадмаар дүүрэн энэхүү зуны зугаатай өдрүүдэд зориулан уншигч та бүхэндээ "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэхэн дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Амралтын өдрүүдээр та зугаалк аялахаар төлөвлөж буй бол байгальд хог бүү хаяарай. 

Миний сайхан эх орон (65 ФОТО) №29 Хадгалах
2019-07-12, 10:47

Монгол цаатнуудын амьдрал

Монгол орны хойд хэсэгт орших үзэсгэлэнт байгаль, өнгө төрхөөрөө гайхагдсан Хөвсгөл аймагт Цаатан ард түмэн цаа бугаа хариулан амьдардаг билээ. Тус аймгийн Цагаан нуур суманд ойролцоогоор 500 гаруй Цаатан хүмүүс аж төрөх бөгөөд тэдний амьдрал, үзэсгэлэнт байгаль, сонин содон бүхнийг гэрэл зурагчин Батзаяа хальснаа буулгаж, олон хүний нүдийг хужирлаж, эх орноо дэлхийд сурталчлахыг зорьсон нь биелэлээ олж, гадны сайтуудад тавигджээ. Харин бид түүний авсан зурагнуудыг тайлбарын хамт хүргэж байна. 

Монгол цаатнуудын амьдрал Хадгалах