Кофены оронд ууж болох эрч хүч сэргээх 5 төрлийн цай

Өглөөний цайндаа илүү эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог хэн бүхэнд кофег орлуулах чадвартай эрүүл мэндэд  тустай дараах 5 төрлийн цайг санал болгож байна. Эдгээр нь таныг эрч хүчээр дүүргэж, өдрийн турш сэтгэл санааг тань дэмжих болно. 

Кофены оронд ууж болох эрч хүч сэргээх 5 төрлийн цай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөгийн бал, нимбэгний шүүс

Энэхүү цай нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, дархлаа дэмжихээс гадна жин хасахад ч тустай. Аягатай бүлээн усанд 1-2 зүсэм нимбэг, 1 халбага зөгийн бал хийж сайтар холино. Та өөрөө хүсвэл нэг халбага шанцай нэмсэн болно. 

Зөгийн бал, нимбэгний шүүс

2 Жүржтэй какаоны шүүс

Энэ нь таныг өглөөг эрч хүчээр дүүрэн угтахад тусална. Мөн жүржтэй какао хольсноор холестериныг тэнцвэржүүлж, юм идээгүй цатгалан мэт мэдрэмжийг төрүүлнэ. Үүнийг бэлдэхийн тулд бага зэрэг жүржийн хальсыг нунтаглаж, жимсний шүүснээс нь шахаж хийнэ. Дараа нь какаон дээрээ сүү нэмж буцалгаад, бэлдэж тавьсан жүржийн шүүстэйгээ холино. Бага зэрэг амтгүй санагдвал зөгийн бал, сахар нэмж болно. 

Жүржтэй какаоны шүүс

3 Лимонгарстай цай (нимбэгний өвс)

Энэхүү цай нь кофег бүрэн орлуулах чадвартай. Таньд бүрэн эрч хүч өгч, сэтгэлийн хямралыг даванг туулахад тусална. Үүнээс гадна лимонгарс /нимбэгний өвс/ нь элгэнд эерэг нөлөө үзүүлж, ой тогтоолтыг ч сайжруулдаг аж. Бэлдэхдээ 10 грам хатаасан навчийг 1 литр усанд буцалгаж ууна. 

Лимонгарстай цай (нимбэгний өвс)

4 Цагаан гаатай цай

Цагаан гаа нь кофеноос ялгаатай нь удаан хугацаанд сэргээх нөлөөтэй. Цагаан гааны үнэр нь ядаргааг тайлж, сэтгэл санааг тайвшируулна. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш сайн нөлөөтэй. Энэхүү цайг бэлтгэхэд маш энгийн. Цагаан гаагаа хальслаад, жижиглэж хэрчээд халуун усанд хийнэ. Нимбэг, зөгийн бал, гаа нэмсэн ч болно шүү.

Цагаан гаатай цай

5 Мэлрэг цэцэгтэй ногоон цай

Ногоон цай сэргэг кофеин агуулдаг учир кофег орлох хамгийн сайн бүтээгдэхүүний нэг юм. Түүнчлэн нянгийн эсрэг, антиоксидант, бүх төрлийн хавдрын эрсэг үйлчилгээтэй. Уг цайндаа нимбэг хольвол илүү үр дүнтэйгээс гадна усны халуун 80-85 градусаас хэтрэхгүй байх хэрэгтэй. 

Мэлрэг цэцэгтэй ногоон цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()