МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото)

"Огонёк" сэтгүүл нь 1899 оноос хойш өдийг хүртэл хэвлэгдсээр буй хойд хөршийн хамгийн анхны гэрэл зурагт суурилсан сэтгүүлүүдийн нэг билээ. Уг сэтгүүл нь өнгөрсөн зууны 70,80-аад онд алдар нэрийн оргилдоо хүрч, жил бүр 2-6 сая хувь зарагддаг байжээ. "Огонёк" сэтгүүлийн редакц БНМАУ-ын тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулан олон дугаарыг тусгайлан манай оронд зориулж гаргаж байсан юм. Ингээд 1968-1976 оны хооронд гарсан тэдгээр дугааруудаас онцлох зургуудыг та бүхэнд толилуулж байна.

Оросын алдарт "Огонёк" сэтгүүл дээр гарч байсан Монголчуудын ховор зургууд (40+ фото) Хадгалах
2020-11-10, 16:49

Хувьсгалын өмнөх Монгол орноор аялсан Британи бүсгүйн авсан зургууд

Сэтгүүлч, аялагч Беатрикс Буллстроуд нь 1869 онд Их Британийн Суссекс мужид төржээ. 1911 онд түүний нөхөр Херберт Буллстроуд нас барсны дараа Беатрикс олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Төв Азийн нууцлаг Монгол орныг зорьсон байна. Тэрээр түмэн бэрхшээл, саадыг даван хоёр удаа Монголд очиж, Манжийн эрхшээлээс гарсны дараах хүн ардын амьдрал, шашны нөлөө, Нийслэл хүрээний төрхийг нүдээр үзжээ. 1920 онд тэрээр туулсан зам, үзсэн зүйлс, дарсан зургуудаа "A Tour in Mongolia" хэмээх ном болгож хэвлүүлсэн байна.

Хувьсгалын өмнөх Монгол орноор аялсан Британи бүсгүйн авсан зургууд Хадгалах
2021-09-19, 15:48

25 жилийн өмнөх Улаанбаатар хот Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд

ХБНГУ-ын Готтинген хотоос гаралтай аялагч, гэрэл зурагчин Дирк Фул (Dirk Pfuhl) 1997 онд наадмын үеэр Монголд ирэхдээ олон сонирхолтой зураг даржээ. Улаанбаатар хотын өнгөлөг дүр төрх, хүмүүсийн сэтгэл хангалуун мишээл гээд таны 90-ээд оны дурсамжийг сэргээх олон гайхалтай зургууд түүний дуранд буусныг хүргэж байна.

25 жилийн өмнөх Улаанбаатар хот Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд Хадгалах

Монгол элдэв зураг (65 фото) №46

Манай сайтын үнэнч уншигчид та бүхэндээ намрын налгар өдрийн мэндийг хүргэе! Хичээл сургууль цугларч, балчир үрсээ их эрдмийн өргөөнд нь оруулаад завгүй өдрүүдийг ардаа үдэж байгаа болов уу. Таны ая тухтай амралтанд зориулан, эх оронд минь болсон сонирхолтой хөгтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хөгжилтэй төрхүүдийг багтаасан "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (65 фото) №46 Хадгалах

Монгол элдэв зураг (63 фото) №51

Та бүхэндээ зуны налгар өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр эх оронд минь дахин сонгууль тохиож, ард иргэдийн дунд адал явдал, ширүүн тэмцэл дүүрэн үйл явдлууд тохиох болов уу. Тиймээс ч бид та бүхнийхээ ажлын ядаргааг тайлж, сонгуулийн эргэн тойронд болж байгаа стресстэй бүхнээс түр ч болов холдуулах үүднээс, өнгөрч буй өдрүүдийн хөгжилтэй мөчүүдийг сануулах "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулахаар бэлтгэлээ. Дашрамд дурдахад, сонгогч таны сонголт мэргэн байж, улс орныхоо ирээдүйн хувь заяаг шийдэх сонгуульдаа идэвхтэй оролцоорой!

Монгол элдэв зураг (63 фото) №51 Хадгалах

Монгол залуугийн бүтээл Yahoo.com дээр нийтлэгджээ

Дэлхийн хамгийн хүчирхэг сайтуудын нэг болох Yahoo.сom дээр Монгол зурагчны маань энгийн малчин ардын ахуй амьдралыг товчхон бөгөөд бодитоор харуулсан гэрэл зургууд тавигдсаныг үзээд ихэд бахархсаныг нуух юун. Ингээд та бүхэнд, тус сайт дээр "Mongolian Cowboys" хэмээх нэрээр нийтлэгдсэн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн бүтээлүүдийг хүргэж байна.

Монгол залуугийн бүтээл Yahoo.com дээр нийтлэгджээ Хадгалах
2016-04-03, 12:02

Монголчуудын түүхийг сонирхолтой өнцгөөс харуулах ховор гэрэл зургууд

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ. Ингээд та бүхэнд манай орны баялаг түүхийг өгүүлэх сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Монголчуудын түүхийг сонирхолтой өнцгөөс харуулах ховор гэрэл зургууд Хадгалах
2021-09-01, 18:15

100 гаруй жилийн өмнө Европ жуулчдын авсан Монголчуудын ховор зургууд

Сүүдэр шиг, фото аппарат, гэрэл зураг гэгч хүний амьдралд гарч ирснээр бид өнгөрснөө мэддэг болсон. Хүмүүс бид даанч хожуу гэрэл зургийг "эзэмшсэн" гэдэг. Дор хаяж 100 жилээр урагшлуулсан бол хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн зам мөр, амьдрал хэрхэн буух байсан нь сонирхолтой. Ингээд бид уншигчдадаа тэр бүр хүмүүсийн сонорт хүрээд байдаггүй Монголын ховор зургуудыг хүргэж байна. Эдгээр зургийн заримыг Оросын гэрэл зурагчин Николай Аполлонович Чарушин (1851/1852—1937) Григорий Николаевич Потанин (1835— 1920)-ий Монголд хийсэн судалгааны бүрэлдхүүнд багтан ирэхдээ 1880-1900 оны хооронд авсан бөгөөд ихэнх нь барууны орнуудын гэрэл зургын сан хөмрөгт хадгалагдаж байсан болно. 

100 гаруй жилийн өмнө Европ жуулчдын авсан Монголчуудын ховор зургууд Хадгалах

Монголын халуухан охид №6

Байгаль дэлхий нарлаг намраа үдэн явуулж өвлийн хүйтэн өдрүүдийг урин дууджээ. Ингээд долоо хоногоо эрч хүчтэй өнгөрөөж, амжилт бүтээлээр дүүрэн шинэ сараа угтан авсан эрхэм уншигч та бүхэндээ өвлийн хүйтэн өдрүүдэд халуухан уур амьсгал нэмэх "Монголын халуухан охид" цувралынхаа ээлжит нэгэн дугаарыг толилуулж байна. 

Монголын халуухан охид №6 Хадгалах
2018-11-02, 17:25

Монгол элдэв зураг (50 фото) №53

Юуны түрүүнд сайтынхаа бүх хэрэглэгч нартай Сар шинийн мэнд хүргэе! хамаатан садан, найз нөхдөөрөө зочилоод үнэн завгүй л явна уу. Баяр хөөрийг тань улам илүү хөгжилтэй болгож хэдэн хором ч гэсэн дурсамжийг тань сөхөхөөр "Монгол элдэв зураг" цувралынхаа Нохой жилийн анхны дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (50 фото) №53 Хадгалах
2018-02-18, 19:56

60-аад жилийн өмнөх Монгол орныг өнгөтөөр буулгасан нь... (50 фото)

"New York Times" сонины сэтгүүлч, гэрэл зурагчин Харрисон Форман дорно дахины соёл, амьдралыг дэлхий дахинд таниулах сонирхолдоо хөтлөгдөн 1964 онд БНМАУ-д иржээ. Хабаровск, Эрхүүгээр дамжин манай оронд ирсэн тэрээр тухайн үеийн дүр төрхийг тодоор, өнгөтөөр буулгасан нь өдгөө бидний хувьд маш чухал түүхэн баримт болсон юм.

60-аад жилийн өмнөх Монгол орныг өнгөтөөр буулгасан нь... (50 фото) Хадгалах
2021-02-11, 16:22

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №152

Гадаа хүйтний эрч чангарч, шаргал намрын өдрүүд жавартай өдрөөр солигдон хүн бүр өвлийн улиралдаа бэлтгээд завгүй л байна уу. Таны амьдралын стрессийг хэдэн хором ч гэсэн үргээхээр сайтынхаа хамгийн гэрэл гэгээтэй нийтлэлүүдий нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Ганцхан мишээх инээмсэглэл нь ертөнцийг гэрэлтүүлэх увдистай, зөрүүд өнгөрөх төдийд зүрх сэтгэлийг минь эзэмдэж чаддаг, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүдээ хүлээн авцгаана уу.

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №152 Хадгалах