МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөвхөн Монголд харж болох хөгжилтэй дүр зургууд

Хачин сонин зүйл сэдэж, түүнийгээ баримтжуулан олны хүртээл болгох тал дээр монголчууд хойд хөршөөсөө төдийлөн дутахгүй бололтой. "Үүнийг зөвхөн Монголд л харна" хэмээн нэрлэж болмоор эдгээр зургуудаас зөвхөн инээд наргиан гэлтгүй манай улсын орчин үеийн үнэн дүр төрх, тулгарч буй асуудал, хайрлаж хамгаалж байх ёстой зүйлсийг мөн олж харна. Ингээд та бүхэнд Монголын нэг өдөр хэрхэн үргэлжилдгийг зах зухаас нь хүргэе.

Зөвхөн Монголд харж болох хөгжилтэй дүр зургууд Хадгалах
2021-11-01, 15:08

Эгэл жирийн Монголчуудын төрх Франц гэрэл зурагчны дуранд...

Франц гэрэл зурагчин Люсиль Чомбарт де Лауве (Lucile Chombart de Lauwe) "Хот монголчуудын яаж өөрчлөв" хэмээх фото сурвалжлага хийжээ. Тэрээр 2007 онд анх Монголд зочилж байжээ. Дараа нь ирэхэд хурдацтай явагдаж буй хотжилт түүнийг гайхшруулсан байна. Люсиль Чомбарт Монголын хотын айл өрхийн жирийн нэг өдрийн амьдралыг харуулахыг зорьсон бөгөөд Франц гэрэл зурагчны нүдээр Монголын "шилжилтийн үе" хэрхэн буусантай танилцацгаая.

Эгэл жирийн Монголчуудын төрх Франц гэрэл зурагчны дуранд... Хадгалах

Хувьсгалын өмнөх Монгол орноор аялсан Британи бүсгүйн авсан зургууд

Сэтгүүлч, аялагч Беатрикс Буллстроуд нь 1869 онд Их Британийн Суссекс мужид төржээ. 1911 онд түүний нөхөр Херберт Буллстроуд нас барсны дараа Беатрикс олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Төв Азийн нууцлаг Монгол орныг зорьсон байна. Тэрээр түмэн бэрхшээл, саадыг даван хоёр удаа Монголд очиж, Манжийн эрхшээлээс гарсны дараах хүн ардын амьдрал, шашны нөлөө, Нийслэл хүрээний төрхийг нүдээр үзжээ. 1920 онд тэрээр туулсан зам, үзсэн зүйлс, дарсан зургуудаа "A Tour in Mongolia" хэмээх ном болгож хэвлүүлсэн байна.

Хувьсгалын өмнөх Монгол орноор аялсан Британи бүсгүйн авсан зургууд Хадгалах
2021-09-19, 15:48

30-аад оны Улаанбаатарын гудамжуудын төрх (60 фото)

Алтан тэвшийн хөндий дэх Нийслэл хүрээ "Улаанбаатар" нэртэй болоод хэдхэн жилийн нүүрийг үзэж байх үед эдгээр зургуудыг даржээ. Хэдий хот дахь цагаач иргэд, гадаадын худалдаа эрхлэгчид эрс багассан ч Зөвлөлт Оросын туслалцаатайгаар байшин барилга нэмэгдэж, бүтээн байгуулалт эрчимжиж, орчин үеийн хэв шинжтэй болж байгааг харж болно. 

30-аад оны Улаанбаатарын гудамжуудын төрх (60 фото) Хадгалах
2021-09-09, 16:50

Монголчуудын түүхийг сонирхолтой өнцгөөс харуулах ховор гэрэл зургууд

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ. Ингээд та бүхэнд манай орны баялаг түүхийг өгүүлэх сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Монголчуудын түүхийг сонирхолтой өнцгөөс харуулах ховор гэрэл зургууд Хадгалах
2021-09-01, 18:15

"45 жилийн өмнөх Улаанбаатар" - Монголын төрх Бельгийн дипломатч Тьерри де Грубены нүдээр...

Одоогоос 45 жилийн тэртээх 1976 онд Бельгийн Вант улсаас ЗХУ-д суух Элчин сайд, дипломатч Тьерри де Грубен (Thierry de Gruben) БНМАУ-д айлчлан ирж байжээ. Тэрээр манай улсын хойд хөршид томилогдсон албан үүргийнхээ хугацааг дуусгаж, Их Британид эх нутгаа төлөөлөн ажиллахынхаа өмнө Төв Азийн цээжинд орших БНМАУ-ыг үзэж сонирхохдоо эгэл жирийн ард иргэдийн амьдралыг хувийн гэрэл зургийн цуглуулгадаа баримжуулан хадгалсан байна. Үүнийг түүний хүү Кристофер де Грубен (Christopher De Gruben) 2017 онд өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлж, интернэт хэрэглэгчдэд хуваалцжээ. Түүхэн цагийн хөдөлшгүй нэгэн гэрч болсон эдгээр гэрэл зургуудад голчлон Гандангийн дэнж орчмыг харуулсан байна.

"45 жилийн өмнөх Улаанбаатар" - Монголын төрх Бельгийн дипломатч Тьерри де Грубены нүдээр... Хадгалах

Социализмын үеийн нууц хот Эрдэс буюу Мардай дахь амьдрал өнөө цагт... (Фото сурвалжилга)

Өнгөрсөн зуунд ЗХУ нутаг дэвсгэртээ болон дагуул улсууддаа газрын зураг дээр тэмдэглэгдээгүй олон нууц хот байгуулсны нэг нь Дорнод аймгийн нутаг дахь Мардайн ураны ордыг түшиглэсэн Эрдэс хот байв. Тэгвэл өдгөө энд малчин Баатарын гэр бүл цор ганцаар оршин сууж, Зөвлөлт-Монголын найрамдлын нэгэн нууц түүхийн хамгаалагчид болжээ. Оросын алдарт "Вокруг Света" сэтгүүлийн сурвалжлагч, гэрэл зурагчин Влад Сохин Монголд ирж, мартагдсан хотын амьдралыг баримтжуулсныг орчуулан хүргэж байна.

Социализмын үеийн нууц хот Эрдэс буюу Мардай дахь амьдрал өнөө цагт... (Фото сурвалжилга) Хадгалах
2021-08-13, 15:59

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото)

Дэлхийн гэрэл зурагчдын чансааг тодорхойлдог Пулицерийн шагналын финалд 2011 онд шалгарч байсан Америкийн фото сэтгүүлч Паула Бронштейн нь өдгөө Тайландын Бангкок хотод амьдарч, "Getty Images"-т ажиллаж байна. 1982 оноос эхлэн хүн төрөлхтнийг урагшлуулсан ололт амжилт, удаашруулсан хямрал зөрчил бүхнийг дурандаа буулгасан тэрээр Украин, Афганы дайн самуун, Рохинжа, Палестины хавчлага, гадуурхал, уур амьсгалын өөрчлөлт болоод цагаачид, дүрвэгсдийн зовлон бэрхшээлийн сэдвээр олон үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлэн дэлхийд нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болжээ.

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото) Хадгалах
2021-07-30, 12:43

"Монгол наадам 70 жилийн өмнө..." - Ардын хувьсгалын 30 жилийн ойн үеэр дарсан сонирхолтой зургууд

Дэлхийн дайныг ялалтаар дуусгаж, тусгаар улсын байр сууриа гадаадад бэхжүүлж, улс төрийн тогтвортой байдал, аж үйлдвэр, соёл боловсролын хөгжлийг дотооддоо хангаж чадсан он жилүүдийн дараа 1951 оны наадам буюу Улс хувьсгалын түүхт 30 жилийн ойн баяр тун өргөн дэлгэр болсон юм. Тухайн үеийн Монголын хамгийн нэр хүндтэй хүн байсан маршал Х.Чойбалсангийн хувьд энэ наадам нь төрийн тэргүүний хувиар оролцсон сүүлийн ойн баяр нь байлаа.

"Монгол наадам 70 жилийн өмнө..." - Ардын хувьсгалын 30 жилийн ойн үеэр дарсан сонирхолтой зургууд Хадгалах
2021-07-11, 15:29

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (2-р хэсэг)

ХБНГУ-ын Готтинген хотоос гаралтай аялагч, гэрэл зурагчин Дирк Фул (Dirk Pfuhl) 1997 онд наадмын үеэр Монголд ирэхдээ олон сонирхолтой зураг даржээ. Онгон зэрлэгээрээ байгаа хангай, говийн байгаль, ид орчин үеийн шинжтэй болж буй Улаанбаатар хотын өнгөлөг дүр төрх, хүмүүсийн сэтгэл хангалуун мишээл гээд таны 90-ээд оны дурсамжийг сэргээх олон гайхалтай зургууд түүний дуранд буусныг хүргэж байна.

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (2-р хэсэг) Хадгалах
2021-07-02, 11:37

"Өндөр өсгийтгүйгээр төсөөлөх аргагүй амьдрал" (40 фото)

Охид бүсгүйчүүдийг улам үзэсгэлэнтэй болгож, өөртөө итгэх итгэлийг нь нэмдэг нэгэн зүйл бол өндөр өсгийт билээ. Гэхдээ бүсгүйчүүд маань сонголт хийхдээ зөвхөн загвар, зохицол бус чанар, хөлд эвтэйхэн байдлыг нь анхаарах хэрэгтэй болдог. Тэгвэл эдгээр шалгуурт нийцсэн, дэлхийд байр сууриа олсон брэнд бол Монголын нүүр царай болсон бүсгүйчүүдийн нэг Оогий буюу О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан "OOGII" юм. 

"Өндөр өсгийтгүйгээр төсөөлөх аргагүй амьдрал" (40 фото) Хадгалах
2021-06-22, 16:12

Оросын зурагчин Лушниковын 1912 онд Нийслэл хүрээнд ирэхдээ авсан зургууд (50 фото)

Гэрэл зурагчин Лушников Александр Алексеевич бол Хиагтын зартай худалдаачин Алексей Михайлович Лушниковын хүү юм. Тэрээр мөн Оросын алдарт уран зураач, багш, урлагийн онолч Василий Кандинскийн холын хамаатан байсан гэдэг. Тэрээр Санкт-Петербургийн уран зургийн Академийг төгссөн бөгөөд Оросын эзэнт гүрний олон хотуудаар аялжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг ард түмний аж амьдралын онцлогийг нээхийн тулд аялж өнгөрөөсөн тэрээр Алс Дорнодод элэгтэй байв. Лушников 1912 онд Тусгаар Монгол улсын Нийслэл хүрээгээр зочлохдоо эдгээр зургуудыг дарж, түүхийн хуудаснаа баримт болгон үлдээсэн байна.

Оросын зурагчин Лушниковын 1912 онд Нийслэл хүрээнд ирэхдээ авсан зургууд (50 фото) Хадгалах